Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 88 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Ойлголтыг өгөөч мөн Бурханы хуульд зүрхийг нь эргүүлээч гэж дуулал номыг бичигч Эзэнээс гуйжээ. Тэр Бурханы тушаалуудыг дагасан ба Түүний амлалт, хуулиудаас тэр тайтгарлыг олж авчээ.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Бурханы Үгийг унших нь ямар чухал болохыг Дуулал 119-р бүлгийг бичигч ухаарсан байлаа. Бурханы талаарх энгийн л баримтуудад суралцахаас энд юу гэж хэлснийг мэдэх хүсэл нь хамаагүй гүнзгийрсэн; Бичээс ямар утгатай болохыг тэр ойлгохыг хүссэн тэгснээрээ амьдралынхаа хэсэг бүрд үүний санаа зорилгыг тэр биелүүлэх боломжтой болох аж. Бурханы хуулиудыг хүндлэхийн хамт тэр хувиа хичээсэн хүсэл зорилгын оронд мөнхийн үнэ цэнийг агуулах зорилгын төлөө амьдрахыг хүссэн. Бурханд дуулгавартай байх нь асуудлыг нь төгсгөл болгоогүй хэдий ч Бурханы амлалтаас түүний олж авсан тайтгарал нь тэсвэрлэх найдварыг түүнд өгчээ.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Энэ чимээгүй цагийн судлалыг унших сэдэлт тан юу байсан бэ? Асуудлуудаа шийдвэрлэх, тайтгарлыг олж авах эсвэл Бурхан руу улам илүү ойртох болов уу гэж та найдсан уу? Эдгээр нь бүгд сайн зүйл боловч өнөөдрийн эшлэлүүд Бурханы Үгийг үйлдэхийн тулд уншихад биднийг сорьдог. Бичээсийн талаар ойлгон, үүний сануулгыг анхааралтай сонсон, үүний тушаалуудад дуулгавартай байхаас амьдралд өөрчлөлт ирдэг. Та Бурхан руу улам илүү ойртон, өөр өөр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхэд та суралцаж, тайтгарал ба найдварыг та олж авах гэх мэтээр – үр дүн нь яг л өрсөн даалуу нэг нэгээрээ унахтай адилхан ар араасаа цувардаг. Түүний Үгийг уншин, судлах үед чинь ойлголт, мөнхийн харааг өгөхийг Бурханаас гуйн залбир тэгээд Түүний илчлэх үнэний дагуу үйлд. Библи унших бол сайн зуршлаас хамаагүй давсан зүйл – энэ бол өөрчлөгч зүйл аж.

Ѳдѳр 87Ѳдѳр 89

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org