Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дуулал номыг бичигч Бурханы хуулийг хүндлэн, дуулгавартайгаар дагадаг нэгэн байсан нь – түүнд мэргэн ухаан, ойлголт, алсын хараа бас гэрлийг өгсөн. Энэ нь түүнийг буруу замаас бас муу ёрын зүйл хийгчдээс хамгаалжээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Бурханы Үгийг хүндлэн, дагахын асар их үр ашгийг өнөөдрийн эшлэл тодорхойлдог. Бичээсийг амьдралынхаа хамгийн гол эх сурвалжаа болгосон нь дайснууд, багш нар мөн ахмадуудаас нь илүү давуу талыг түүнд олгов. Тэдний агуу мэдлэг нь тэдэнд ойлголтыг өгөөгүй; нас нь эсвэл дэлхийн саруул ухаан нь ч бас мэргэн ухаан эсвэл дэлхийд Бурхан хэрхэн ажлаа хийж буйг ойлгох чадвартай дүйцээгүй. Дуулал номыг бичигчийн мэдэх хэрэгтэй бүхнийг нь Бурхан түүнд илчилсэн юм биш харин Бурханы хууль ба тушаалуудыг тогтмол судалсан нь өмнөө буй замыг харахад хангалттай гэрлийг л түүнд өгчээ. Энэ нь зөв бурууг тодорхой ялган харуулж, зүрхний гүн дэх айдсыг нь үгүй болгосон. Алхмыг нэг нэгээр нь гэрэлтүүлэгч Нэгэнтэй амьдралынхаа төгсгөл хүртэл алхахыг тэр хүссэн.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Ямар эх сурвалжаас та хамаардаг вэ? Амьдралын утга учрыг олоход боловсролоосоо та хамаарах болно гэж найдаж байна уу? Магадгүй та эцэг эх тан эсвэл ах эгчийн тан зөвлөгөө сонголтыг минь чиглүүлнэ гэдэгт та найдаж байж болох юм. Боловсрол болоод туршлага чухал хэдий ч ойлголт эсвэл хараагаа ухаалаг шийдвэрийг гаргана гэдэгт бүү найд. Библи бол амьдрал дахь цорын ганц найдаж болохуйц, алдаа мадаггүй эх сурвалж мөн. Амьдралынхаа нэг хэсэгт Түүний Үгийг дагах үед чинь таныг чиглүүлэхээр улам илүү ойлголт, харааг оюун санаанд тан Бурхан гэрэлтүүлж эхлэх болно (Иохан 7:17). Ямар нөхцөл байдал эсвэл харилцаанд Бурханы мэргэн ухаан танд хэрэгтэй байна вэ? Түүний Үгийг өнөөдөр эрж хай – буруугаас зөвийг ялгаж салгах мөн сайнаас хамгийн шилдгийг хэрхэн таних ойлголтыг Тэр танд өгөх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More