Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 94 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Эзэнд найдагчид ганхашгүй. Тэд нулимс дуслуулан тарих бөгөөд баяр хөөртэйгөөр хураан авах болно. Хүүхдүүд нь Эзэнээс ирэх шагнал мөн. Түүнээс эмээгч нэгэн ерөөлтэй еэ.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Дууллын өргөлтийн энэ хэсэг нь Бурханы сонгогдсон хүмүүсийн аюулгүй байдал, баяр хѳѳр, ивээлийг тодорхойлдог. Өөрт нь итгэдэг хүмүүст Бурханаас хангадаг аюулгүй байдалд Дуулал 125-р бүлэг төвлөрдөг. Иерусалимын хана хэрэмд нэвтрэн орж байхдаа тэдний мэдэрсэн аюулгүй байдал нь үндэстэн болохынх нь хувьд Бурхан хэрхэн тэднийг хайр халамжаараа хүрээлэн буйн бэлэг тэмдэг аж. Ассирчуудын гараас Израилsг Тэр аврах үед зовлон шаналлын нулимсыг Бурхан хэрхэн баяр хѳѳрийн дуун болгосныг Дуулал 126-р бүлэг эргэн санадаг (1 Хаад 18-19). Соломон Хааны бичсэн Дуулал 127-р бүлэг бурханлаг орон гэр, баяр хѳѳр болох хүүхдүүдийн талаар өгүүлдэг. Эзэнээс эмээдэг мөн Түүнд дуулгавартай байдаг хүний баяр хөөртэй ажил, ерөөгдсөн орон гэрийн тухай Дуулал 128-р бүлэгт авч үздэг. Иерусалимын уулан дээр өргөгдсөн магтан хүндлэгчид болохынхоо хувьд – иргэд, гэр бүлийн гишүүд, ажилчид гэх мэт амьдралынхаа хэсэг бүрд Эзэнээс эмээн, Түүнд найдаж, дуулгавартай байхыг эдгээр дууллууд тэдэнд сануулжээ.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Эцэг эх, хүүхэд, ах эгч дүү, ажилчин, босс, оюутан эсвэл иргэн болохын тан хувьд тантай өдөр бүр харилцдаг хүмүүс хэдэн үг хэлэх юм бол – юу гэж хэлэх бол? Үүрэг бүрийг хэрхэн биелүүлдэг чинь Есүс Христийн дагалдагч болохын чинь талаар асар олон зүйлийг өгүүлдэг. Амьдралын чинь ямар хэсэг Эзэнд итгэх ба Түүнийг дуулгавартай дагах баяр хѳѳрийг бүрэн харуулж чадахгүй байна вэ? Гэртээ, ажил дээрээ эсвэл сургууль дээрээ Бурханыг улам илүү алдаршуулахын тулд ямар өөрчлөлтийг та хийх хэрэгтэй байгаа талаараа эргэцүүлэн бод.

Ѳдѳр 93Ѳдѳр 95

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org