Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 95 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Дайснууд байнга л Израилыг дарамталж байв. Дуулал номыг бичигч Бурханы өршөөлийг гуйн залбирсан ба Бурханы Үг болон дуусашгүй хайранд найдвараа тавь хэмээн израилчуудыг ятгасан. Давид ч мөн адил даруугаар Эзэнд найдсан.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Дуулал 131-р бүлгийг бичсэн хоньчин хүү Давидаас хойш 300 жилийн дараа Хезекиа Дуулал 129 ба 130-р бүлгүүдийг бичсэн болов уу гэж таамагладаг. Хезекиа хааны залбирал Израилын эсрэг хоёр аюулыг дурддаг – дааман хаалганы гаднаас ирэх дайснууд мөн үндэстэн доторх гэм нүгэл. Давидын богино дуулал Хезекиагийн цөхрөлийн улмаас уйлах дууллын дараа тавигдсан нь санаандгүй зүйл биш; хоньчин хүү Давидын үгс болох "Израил аа, өдгөөгөөс мөнхөд Эзэнд найдагтун!" гэсэн үгсийг тэр зуучлан залбирч байхдаа хэрэглэжээ. Хамгийн агуу хаан нь хаанчилж байх үед ч хүртэл Израилд Эзэний өмнөх яг л тэр адилхан даруу байдал хэрэгтэй болсон. Тэдний зөвт бөгөөд өршөөнгүй Бурхан – тэднийг хамгаалах ба аварч чадах цорын ганц Нэгэн байсан – одоо ч байсаар байгаа аж.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Үндэстнийхээ төлөө та хэр их залбирдаг вэ? Өмнө нь хэзээ ч байгаагүйгээр бурханлаг зуучлан залбирагчид бидэнд хэрэгтэй байна. Хезекиа хааны үед Израилын адил үндэстний маань үзэн ядалт хямралыг маань эрэн хайхад хүргэдэг болохыг бидэнд өдөр бүр сануулдаг. Иргэдийн маань бардамнал ба Бурханы болоод Түүний Үгийн эсрэг илт тэрслэлийн аль аль нь сүйрэлд хүргэхүйц аж. Бурханы хайр бол хэзээ ч хувиршгүй хэдий ч Түүний зөвт, ариун чанар гэмийг огтхон ч тэвчихгүй. Түүний өршөөл ба уучлалт л бидний цорын ганц найдвар. "Монгол үндэстэн, Эзэнд найдагтун!" гэсэн үндэстнийхээ төлөөх хүсэл дотроо бүгдээрээ нэгдэцгээе.

Ѳдѳр 94Ѳдѳр 96

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org