Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дуулал номыг бичигч шаналж байхдаа Бурханы тайтгарлыг хүлээсэн. Бурхан итгэмжтэй, хайр энэрлээр дүүрэн гэдгийг тэр мэдэж байсан; Бурханы мөнхийн Үгэнд тэр найдвар, итгэл, дуулгавартай байдлаа тавьжээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Яагаад ч юм дуулал номыг бичигч Бурханаар холдон одсон ба дайснууд нь түүнийг асар ихээр хавчиж байв. Асуудал нь түүнийг Бурхан руу хөтөлсөн ба тэнд л тэр Эзэний ямар итгэмжтэй бөгөөд өрөвдөх сэтгэлтэй Нэгэн болохыг санасан. Бурханы сайн сайхан ба итгэмжтэй байдал л шаналлыг нь зөвшөөрсөн болохыг дуулал номыг бичигч ухаарчээ. Ингээгүй байсан бол магадгүй тэр Бурханд дуулгаваргүй хэвээрээ үлдэн, зан чанар нь өөрчлөгдөхгүй байх байсан болов уу. Түр зуурын хүнд хэцүү асуудлуудынхаа оронд итгэл үнэмшил ба хариу үйлдлээ цаг хугацаанд огт баригдахгүйгээр үргэлж үнэн зөв байдаг Бичээсээр тодорхойлуулахаар эрж хайв. Бурхан ба Түүний Үг хоёулаа итгэж болохоор аж.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Тав тухгүй болгох зүйлсийг маань нэн даруйд авч хаях гэж бид ихэнхдээ Бурханы итгэмжтэй байдлыг тодорхойлдог. Гэсэн хэдий ч, замыг тан өөрчлөх, зан чанарыг төлөвшүүлэх эсвэл Өөрөөс нь хамаарах байдалд таныг эргүүлэн авч ирэхийн тулд Бурхан зовлонг зөвшөөрч болох юм. Ямар ч төрлийн зовлонгийн үнэ цэн бол энэ нь таныг өөрөөсөө давуулан харах чадвар аж. Энэ нь зовлонтой байх үед ч гэсэн – таныг Бурхан руу бас Түүний Үг рүү хөтлөх ямар ч зүйл давуу талтай. Найдвар, тайтгарлыг та яг одоо хаанаас эрж хайж байна вэ? Бодол санаа ба сэтгэл хөдлөлүүдийг тан чиглүүлэх боломжийг та Бичээст олгох уу? Өнөөдөр та ямар ч нөхцөл байдал байсан Бурханы Үг бол найдвартай бат бөх.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More