Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 87 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Бурханы Үгийг бясалган, тушаалуудынх нь дагуу амьдардаг хүмүүс зөвлөгөө, хүч тэнхээ, баяр хѳѳр, эрх чөлөөг олж авдаг.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Библи дэх хамгийн урт залбирал болох Дуулал 119-р бүлгийн гол сэдэв бол Бурханы Үг аж. Бичээсийг өргөмжлөхөөр Еврей цагаан толгойн 22 үсэг бүрийг найман бадагт хэрэглэжээ. Өнөөдрийн эшлэл дэх Бурханы Үгтэй ижил утгатай үгс нь (хууль, тушаал, бичигдсэн хууль, тогтоол, захирамж) Түүний Үгийн өөр өөр талуудыг илэрхийлэх аж. Үүнд дээр нэмээд, итгэгч хүний амьдрал дахь Бурханы ажлын хэд хэдэн талыг авч үзжээ (ариусгагч, зааварлагч, хүч чадал өгөгч бас өмгөөлөгч). Дуулал номыг бичигчийн Бурханы хуулийг хайрлах гүн хайр үүний агуулгыг өөрийн болгох зориулалтад хөтөлсөн. Тэр Бурханы Үгийг хориглогч гэж хараагүй; харин үүний оронд харамсал үгүй амьдрах эрх чөлөөг олгогч мөн баяр хѳѳрийн дуусашгүй эх сурвалж гэж харжээ.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Хүссэнээ хийхийг нь хязгаарладаг ном гэж хүмүүс Библийг ихэнхдээ үздэг боловч Бичээсийн хориглох цорын ганц зүйл бол гэм юм. Гэм, үүний хамт дагалдан ирэх үр дагавар, гэм буруу биднийг хязгаарладаг (2 Петр 2:19). Бурханы Үг бол шагнал бүхий амьдралд хүрэх газрын зураг ба харамсал үгүй амьдралыг барьж босгох суурь мөн. Бурханы арга замуудыг мэдэж, дагах шийдвэрийг та гаргасан уу? Библийг өдөр бүр унш тэгээд энэ нь ямар утгатай болох талаар мөн сануулга, заавруудад хэрхэн хариулах ёстой талаараа тунгаан бод. Түүний Үгэнд дурлахад туслахыг Бурханаас гуй. Бурханы Үг бол эрх чөлөөг олгогч үнэн мөн (Иохан 8:32).

Ѳдѳр 86Ѳдѳр 88

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org