Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дуулал 117-р бүлэгт Түүний хайр энэрэл, мөнхийн үнэний төлөө Бурханыг бүх үндэстэн магтахаар дуудагджээ. Дуулал 118-р бүлэг Бурханы барилгын гол чулуу хүнээр гологдсон хэдий ч Эзэнээр сонгогдсон талаар өгүүлдэг.
Энэ ямар утгатай вэ?
Дуулал 118-р бүлэг бол Дуулал 117-р бүлэгт тодорхойлсон Бурханы үнэн ба хайрыг төгс харуулсан Есүс Христийн ирэлтийг тэсэн ядан хүлээх Мессиагийн талаар өгүүлэх дуулал юм. Бурханы хүмүүс Түүний хувиршгүй хайр, итгэмжит байдал ба өнө мөнхийн үнэнийг магтах боломжтой. Эзэн Есүс Иерусалимд орж ирэх үед хурсан олон Түүнийг магтан, Дуулал 118:25-26-г өгүүлж байв: "Аяа Эзэн, гуйж байна, авраач. Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!" (Марк 11-р бүлэг) Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов. Энэ нь Эзэнээс ирсэн – гэж 22 ба 23-р эшлэлүүдийг тэр долоо хоногийн сүүлээр Есүс Өөр дээрээ хэрэглэжээ. Гэсэн хэдий ч Иудей удирдагчид Есүсийг голсон. Бурхан хайр ба үнэн Есүс Христ болох Хүний биеэр биежсэн – удаан хүлээсэн Мессиа ба Хааныг харж буйгаа тэд огтхон ч мэдээгүй.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Хоёр мянган жилийн дараа Есүст үзүүлэх хариу үйлдэл энэ хэвээрээ л байна. Зарим нь авралаа Түүнд найдсан байхад зарим нь Түүнийг голсон. Аль хэсэгт та хамаарах вэ? Есүс Христийн хувиршгүй хайрыг та мэдэрсэн үү? Бичээсээр болон Ариун сүнсний сургамжаар дамжуулан Түүний үнэн зүрх сэтгэлд тан илчлэгдэхийг нь та хэрхэн харж байсан бэ? Итгэгч болохын хувьд Бурханы хайр ба үнэн таны дотор нутагладаг. Бусад хүмүүсийг та өнөөдөр Түүний нүдээр хараарай. Гэмийн хүчнээс зөвхөн Христийн дотроос олдох үнэн л тэдний чөлөөлж чадна. Тэр танд ямар их хайртай нь адил Бурхан тэднийг ч бас асар ихээр хайрладаг. Түүний хувиршгүй хайр ба итгэмжит байдлын талаар та өнөөдөр хэнд хэлэх вэ?
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More