Дуулал 112:1-10

Дуулал 112:1-10 АБ2013

ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Тушаалуудад нь ихэд баярладаг хүн Юутай ерөөлтэй! Үр удам нь дэлхий дээр хүчтэй болно. Чигч шударгын хойч үеийнхэн ерөөгдөнө. Гэрт нь хөрөнгө баялгууд байна. Зөвт байдал нь мөнхөд тогтоно. Нигүүлсэнгүй, өрөвч, зөвт Чигч шударга хүмүүсийн төлөө Харанхуйд гэрэл цацарна. Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байна. Тэрээр шүүхэд хэргээ батлах болно. Тэрээр хэзээ ч ганхахгүй. Зөвт хүн мөнхөд дурсагдах болно. Тэрээр муу мэдээнээс айхгүй. ЭЗЭНд итгэн түүний зүрх бат болой. Зүрх нь гуйвшгүй. Тэрээр өстнүүдээ харахдаа ч хүртэл айхгүй. Тэрээр тараасан, ядууст өгсөн бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд байна. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө. Гэм буруутан хараад унтууцна. Тэрээр шүдээ хавиран устаж үгүй болно. Гэм буруутнуудын шунал тийнхүү сөнөнө.