Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 77 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Мэргэн ухаанаар газрыг Эзэн суурилуулсан гэж дуулал номыг бичигч Бурханыг магтсан; тэгээд насан эцэслэх хүртлээ Бурханыг магтах болно гэж тэр амласан.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Түүний гайхамшигтай бүтээл ба дэлхий дээрх Түүний хэмжээлшгүй эрх мэдлийн төлөө Бурханд магтаал өргөх өөр нэг дуу бол Дуулал 104-р бүлэг мөн. Эзэн Бурхан л дэлхийг төгс эмх цэгцээр бүтээх хүчирхэг бас ухаалаг Нэгэн. Хувийн харилцаатай байхыг хүсэх – хүн – хэмээх Өөрийнхөө онцгой бүтээлд Өөрийнхөө нууцаас хуваалцахыг ертөнцийг Бүтээгч Нэгэн сонгожээ. Ус, хоол, хувцас болон орон гэр зэрэг – хүнд хэрэгтэй бүхий л зүйлээр Тэр хангадаг. Дэлхийг Бүтээгч, сүр жавхлантай Нэгэнийг хүн төрөлхтөн магтахгүй байхын аргагүй.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Жишээ нь солонго, нар жаргалт эсвэл хүрхрээг харах гэх мэт байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг харах– тэр даруйд бидэнд гайхширлыг мэдрүүлдэг. Энэ үед Эзэнд магтаал өргөхөөс дээр цаг үе гэж байдаггүй. Бурхан бол бүхнийгБүтээгч мөн бүхий л зүйлээс дээгүүр сүр жавхлантай Нэгэн гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг хүний амьдралд Бурханыг хүндлэх хүндлэл, Түүний эрх мэдэлд бууж өгөх байдал нь илэрхий байдаг. Бүтээгч минь хэмээн та Бурханыг хүндэлдэг үү? Амьдралаараа Тэр бол таны Эзэн бас Хаан гэдгийг та хэрхэн харуулдаг вэ? Бурхан гэж Хэн болохыг хүлээн зөвшөөрөх байдлаар өдрөө эхлүүлэх юм бол амьдрал чинь магтаалын үйлс болох болно.

Ѳдѳр 76Ѳдѳр 78

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших