Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 76 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан гэж Давид Бурханыг магтжээ.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Энэ дуулал бол Давидын бичсэн магтаалын дуу бөгөөд "Эзэний зүрх сэтгэлийн дагуух хүн" гэж яагаад нэрлэгдэх болсныг илэрхийлдэг. Бурханд зориулан бичигдсэн магтаалын шүлгүүдээс энэ бол хамгийн агуу, хамгийн сүр жавхлантай нь байх боломжтой. Эзэнээс ямар нэгэн зүйлийг хүсэлгүйгээр уучлалт, эдгэрэл, аврал, сэтгэл ханамж: зэрэг Бурханд үйлчлэхийн ашиг шимийг санахаар энэ дууг дуулахад магтагчдыг Давид уриалсан. Бурхан гэж Хэн болох, Тэр юу хийсэн болохыг ухаарах замаар Давидын Эзэнийг гэсэн хүсэл тэмүүлэл нь цоо шинэ оргилд хүрчээ.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Бурханаас ямар нэгэн зүйл гуйхгүйгээр та хамгийн сүүлд хэзээ залбирсан бэ? Бидэнд ямар сайн Нэгэн гэдэгт нь Эзэнд талархах байдлаар залбирал маань эхэлж болох ч тэр үедээ чухал асуудал руугаа бид хурдхан шиг очдог. Энэ долоо хоногт магтаал, талархлын жагсаалтыг гарга, тэгээд залбирах үедээ Бурхан гэж Хэн болох, амьдралд тан Тэр юу хийсэн рүү бодол санааг, зүрхээ чиглүүлэхэд тэдгээрийгээ ашигла. Тодорхой зүйлсийг гуй, тодорхой залбирлын хариултын төлөө Түүнд таларх. Ямар ч хүсэлт мэдүүлэлгүйгээр 3-5 минут залбирахаар оролдоод үзэж болно шүү. Дуулал 103-р бүлгээс яг одоо жагсаалтаа гаргаж эхэл, тэгээд тэдгээрийгээ Эзэнд эргүүлэн залбирал болгон залбир.

Ѳдѳр 75Ѳдѳр 77

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org