Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Бурханыг Бүтээгчээ хэмээн мэддэг хүмүүс Түүний сайн сайхан, хайр ба итгэмжит байдлыг магтаж чаддаг. Бурханы хайр ба шүүлтийн талаар Давид дуулсныхаа дараа ямар ч гэм зэмгүйгээр ажиллаж амьдрах болно гэж амлажээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Эзэний хүмүүс Түүнийг магтах үедээ зүрх нь баяр хөөрөөр дүүрдэг байх ёстой. Тэр бол Өөрийнхөө хүмүүст хэрэгтэй бүхнээр хангадаг сүр жавхлантай Бурхан ба Бүтээгч мөн. Бурханы сайн сайхан, дуусашгүй хайр, тасралтгүй үргэлжлэх итгэмжит байдлын төлөө талархалдаа дарагдсан Давид орон гэр, амьдрал, эрх мэдлийн байр сууриа Бурханыг улам илүүтэйгээр магтахад нь саад болж болзошгүй ямар нэгэн нүгэл хилэнцээс ариусгах замаар Бурханыг хүндлэх зорилгоо тунхаглав. Дуулал номыг бичигч Бурханы хувиршгүй төлөв чанарыг жагсаах үед Бурханы талаарх ойлголт нь улам илүү өссөн; үүний үр дүнд амьдралаараа Бурханд таалагдах хүсэл нь зүрхнийх нь хашхираан болон хувирсан.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Өнөө үед итгэгчид Эзэний оршихуйд хэзээ ч бас ямар ч газарт нэвтрэн орох боломжтой болсон. Өнөөдөр та Эзэн рүү ойртох үедээ Түүний Хэн болохыг тунхаглах тодорхой төлөв чанаруудыг (Түүний сайн сайхан, хайр, ариун ба итгэмжит байдал) нэрлэх замаар магтагтун. Бүхий л зүрхээрээ Бурханыг магтах нь амьдралынхаа бүхий л хэсэгт Түүнд таалагдах хүслийг төрүүлдэг. Түүний ямар ариун болох талаар тунгаан бодох үедээ ариун амьдралаар амьдрах таны дотор төрж байна уу (1 Петр 1:15-16)? Юу таныг Бурхан дээр бүрэн төвлөрсөн зүрхтэй байхаас хойш татаж байна вэ? Үзвэрийнхээ хувьд бурханлаг бус сонголт хийх эсвэл хов жив ярих гээд байдаг чинь Эзэнийг магтах, хүндлэх чадварт саад болдог. Бурханаар ариусгагдах хэрэгтэй хэсэг амьдралд чинь буй эсэхийг харахаар өөрөө өөрийгөө нягтлан шалгахад яг одоо түр зогсон цаг гарга.
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More