Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 73 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Түүний ариун, шударга мөн зөвт байдлын төлөө Сионы Хааныг Бурханы хүмүүс магтан байна. Тэр бол уучлагч Бурхан бөгөөд гэмшиж буй Өөрийнхөө хүмүүсийн залбиралд хариулдаг Нэгэн.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Дуулал 95-р бүлгийн эхэнд энэ дуулал Эзэнийг Хаан болохынх нь хувьд баярлан магтахаа үргэлжлүүлдэг. Хаан ширээнд залах ёслолын эдгээр дууллууд Христийн мянган жилийн хаанчлалыг багтаах хэдий ч Тэр бүхнийг яг одоо хаанчилж буй хэмээн мөн тунхаглаж байгаа. Түүний хаант суудлын өмнө айдас, баяр хөөрийн хамт ирж буйг дүрсэлсэн. Түүний Үгийг мэдэн, дагах замаар Түүнтэй бодит харилцаатай хүмүүс Түүнийг өргөмжлөн бас магтах болно. Ариун, зөвт Бурхан болохынхоо хувьд Тэр шударгаа сахилгажуулдаг атлаа Өөрийнх нь Нэрийг дуудах хүмүүст нигүүлслийг сунгадаг Нэгэн. Эзэний ариун байдлыг тодотгосон нь Түүний хүмүүс ч бас ариун байх ёстойг илэрхийлдэг.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Хэрхэн ариун Бурхан гэмт хүмүүсийг тэвчих боломжтой вэ? Бурханы туйлын ариун байдлыг итгэгчид ч хүртэл тэр бүр ухаж ойлгож чаддаггүй. Түүний Үгийг уншин, судлах үедээ Түүний дагалдагч болохын хувьд хандлага, зан байдалд чинь тавих Түүний хэмжүүрийг тэмдэглэн бич. Ариун Бурханаа өргөмжлөн хүндлэхийн тулд амьдралын ямар хэв маягаа та өөрчлөх хэрэгтэй байна вэ? Өнөөдөр залбирахдаа, Түүний ариун, шударга бас өршөөнгүй байдлын төлөө Түүнийг магтах замаар дэлхий ертөнцийн Хаан бол Есүс гэдгийг магтан дуулагтун. Гэмийг тан уучилж, залбиралд тан хариулдгийн төлөө Түүнд таларх.

Ѳдѳр 72Ѳдѳр 74

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org