Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 72 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Баяр хѳѳртэйгээр дуул, Эзэний өмнө талархалтайгаар сөгд. Түүний Нэрийг магт, Түүний авралыг тунхагла, Түүний гайхамшигт үйлсийг тунхагла мөн Түүний ариун байдлын сүр жавхланг магтан хүндэл.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Жинхэнэ магтаал ямар байдалтай гэж өнөөдрийн дуулалд тодорхойлогдсон бэ? Үндэстэнд баяр хөөртэйгээр дуулах эсвэл Бурханыг магтаалыг хүлээн авбал зохих Нэгэн гэж тунхаглах шалтгаан гэж байсан бол Израилчууд байх байсан. Гэсэн хэдий ч хуурамч бурхад руу эргэн, Бүтээгч ба Хоньчин руугаа гэсэн зүрх сэтгэлээ хатууруулах замаар эцэг өвгөдийнхөө гэмийг тэд ахин дахин давтацгаасан. Тэд эдгээр дууллуудыг сүмд тогтмол дуулдаг байсан хэдий ч Эзэнийг чин сэтгэлээсээ магтах – гэж дуунд гарч буйг хийж чадаагүй. Бурханыг гэсэн зөөлөн зүрх сэтгэлтэй байх нь Түүний агуу байдлыг ухаарах, Түүнд байнга талархах, Түүний хүсэлд захирагдах, Түүний дахин ирэлтийг хүсэн хүлээх байдалд хүргэдэг.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Долоо хоног бүрд магтаалын чуулганд хамрагдах нь гайхалтай хэдий ч энэ нь та Эзэнийг чин сэтгэлээсээ магтсан гэсэн үг биш. Магтаал бол Ням гарагт дуулахаас хамаагүй илүү амьдралын хэв маяг мөн. Энэ нь амьдралд тан Түүний зөвшөөрсөн нөхцөл байдлаас үл хамааран Бурханы Хэн болохыг яг тэр чигээр нь олж харахыг хамруулдаг. Израилын адил бид Бурханы ивээл дотор амьдардаг хэдий ч Түүний Үгэнд бүрэн захирагдалгүйгээр зогсох нь элбэг байдаг. Ингэж байгааг мэдрэх үедээ тэр даруйд Бурханд талархах бас магтах шалтгааныг эрж хай. Тэр хоромдоо бодол санаагаа Есүс рүү эргүүлэх үедээ Түүнийг магтах нь бидний оршин байдаг шалтгаан болохыг мөн мөнхийн мөнхөд биднийг хийх зүйл бол энэ юм гэдгийг та санах болно. Эзэнийг магт гэсэн дуулал номыг бичигчийн урилгыг өнөөдөр та хүлээн авах уу?

Ѳдѳр 71Ѳдѳр 73

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших