Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 71 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Хорон муу хүмүүс Бурхан өөрсдийг нь харж байгааг мэдээгүй харин Бүтээгч тэдний бодол санааг бүгдийг нь мэдэж байлаа. Эзэний хууль зөвт хүмүүст бат зогсоход нь тусалж байсан бол буруут үүний дагуу шүүгдэх болно.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Бурханы хайрыг магтан, Түүний алдрыг тунхаглах дууллууд дунд эдгээр эшлэлүүд Түүний өш хонзонг дууддаг. Бурханы хүмүүсийг анх хүмүүс ямар тэнэг болохыг бичээч онцолжээ. Өөрсдийнх нь ширүүн үйлдлүүдийг харж чадахгүй эсвэл үл ойшоосон сайрхлыг нь сонсож чадахгүй амьгүй хүний гараар хийгдсэн мэт тэд Бүтээгчийг үзэж үйлдэж ирсэн. Үнэндээ, тэдний бодол бүр нь дэлхийн Шүүгчийн өмнө ил тод байлаа. Хорон муу хүмүүсийг зөвхөн Бурхан л шийтгэж чадах хэдий ч муу ёрын зүйлсийн эсрэг зогсох, зөвт байдал ба үнэнийг тунхаглах хүмүүсийг Тэр эрж хайж байв. Есүс ахин ирэх үед хорон муу хүн бүр тусгаарлагдан, муу ёрын үйлдэл бүр шүүгдэх болно.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Бурхан байдаггүй, харж чаддаггүй эсвэл хүмүүсийн юу хийж буйд санаа тавьдаггүй мэт аашилж аяглах дэлхий дээр амьдрах үнэхээр сэтгэлийг гонсойлгохуйц аж. Нийгэм маань гэмийн аймшгийг алгасаж хараад зогсохгүй мөн үүнийг хуулийн дагуух зүйл болгон урамшуулдаг. Есүсийг эргэн ирэхийг мөн зөвийг буруугаас ялгахыг нь хүлээж байхдаа бусад итгэгчидтэй өөрийгөө тусгаарлахад бэлэн байх хүртлээ та урам хугарсан байж болох юм. Харин Түүн рүү эргэх боломж бусад хүмүүст байгаа дээр нь үнэнийг зоригтойгоор, хайрын дагуу өгүүлэх хүсэлтэй хүмүүсийг Бурхан хайж байна. Дэлхий дээрх ямар муу ёрын зүйл зүрхийг тан гонсойлгодог вэ? Өнөөдөр та үүний эсрэг хэрхэн зогсон, Бичээсний үнэнийг тунхаглах боломжтой вэ?

Ѳдѳр 70Ѳдѳр 72

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших