Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Хамгийн дээд Бурханы хоргодох газарт дуулал номыг бичигч амьдарч, хамгийн дээд Бурханыг орших газраа болгожээ. Тэр Бурханыг хүлээн зөвшөөрч, асуудалтай үед түүндтэй хамт байхаар амласан Нэгэнийг дуудсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Израил үндэстэнд Бурхан онцгой амлалтыг өгсөн; эдгээрийн зарим нь өнөөдрийн эшлэлд илчлэгджээ. Хамгийн дээд Эзэнд дуулгавартай амьдрах л юм бол – тахал, гай гамшиг эсвэл дайсны дайралтаас айх огт хэрэггүй тэнгэрлэг хамгаалалтан дор амьдарч байна гээд төсөөл. Дэгдээхийнүүдээ хамгаалах тахианы далавч мэт Түүний амлалтууд тэднийг хучиж байв. Энэ дууллыг бичигчийн нэр үл мэдэгдэх хэдий ч тэр эдгээр амлалдуудын дор айх аюулгүй амьдарсан. Асуудал ирэх үед Эзэн рүү гүйх шаардлага түүнд байгаагүй; хүнд зүйл гарч ирэх үед тэр аль хэдийнээ Түүний дотор оршин байв. Бурхан түүнээс бүх асуудлыг зайлуулаагүй ч түүнтэй хамт байхаар амласан.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Түүнд таалагдсан амьдралаар амьдарсны хариуд дагалдагчдаа амар амьдралыг өгнө гэж Есүс хэзээ ч амлаагүй; Тэр үнэндээ үүний эсрэгийг өгүүлсэн. Христэд итгэх итгэлийнхээ төлөө христитгэлтнүүд он жилийн туршид хавчигдсаар иржээ. Өнөөдөр ч хүртэл, хүнд өвчин эсвэл өөр ямар нэгэн гай зовлонг туулсан бурханлаг, итгэмжтэй итгэгч хүнийг та таних л байх. Гэсэн хэдий ч, залбирлыг минь Эзэн сонсдог (1 Иохан 5:14-15) мөн бидэнтэй нүүр тулах хүнд хэцүү зүйлд бидэнтэй хамт байна (Матай 28:20) гэсэн амлалт бидэнд өгөгдсөн. Хайрлагч Эзэн зөвшөөрөх хүртэл амьдралд тан хор хөнөөл болох зүйл нэг ч байхгүй гэдгийг мэдэн, Түүний амар тайван дотор айдасгүйгээр орших нь боломжтой аж. Та өнөөдөр Түүний дотор оршин байна уу?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More