Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 68 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Бурхан бол мөнхийн Нэгэн учраас Түүний хувьд мянган жил нэг өдөр шиг байдаг. Ухаалаг амьдралаар амьдрахыг бас амьдралынхаа өдөр бүрд Бурханы хайрыг мэдрэхийг Мосе хүссэн.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Дуулал 90-р бүлэг цөлд тэнүүчилж байсан Израилын өдрүүдийн талаарх дуугаар эхлэх Дуулал номын Дөрөвдүгээр ном нь аж. Тэдний тэрслэлээс болоод Амлагдсан газар нутагт 20-оос дээш насны хүнийг нэвтрэхийг нь зөвшөөрөхөөс Бурхан татгалзжээ (Тооллого 13-14-р бүлгүүд). Тэдний гэм бүр нь Эзэний өмнө илэрхий байв. Тэд 40 жилийн туршид тэнүүчилсээр ирсэн ба яваандаа насанд хүрсэн хүн бүр нь нас барсан. Дэлхий дээрх амьдралынхаа туршид хэрхэн амьдрах тал дээрх Бурханы мөнхийн үзэл бодлыг Мосе мэдэхийг хүсжээ. Хэрэв Бурханы хайр ба энэрэл тэднийг тамгалсан байх л юм бол цөлд тэнүүчлэх ч хүртэл сэтгэл хангалуун, баяр хөөртэй өдрүүдийг авч ирж болно.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Амьдрал бол асар богино бөгөөд эдгээрийн ихэнх өдрүүд бэрхшээл, хүндрэл, зүрхний шархаар дүүрэн байдаг. Энэ бүхнээс үл хамааран хэрэв та өдөр бүртээ Бурханы мөнхийн үзэл бодлыг бодон амьдрах юм бол сэтгэл хангалуун байх боломжтой. Тэр эхнээс нь төгсгөл хүртэл амьдралыг тан харж байдаг мөн Түүний зорилгын төлөө амьдралын тан эвлүүлдэг тоглоомын хэсэг бүр хэрхэн хоорондоо таарч тохирохыг мэддэг Нэгэн. Таны хэлэх хийх ямар ч зүйл Түүнээс нуугдаж чадахгүй—Түүний Үгийг унших нь хэрхэн ухаалаг ба сайхан амьдрахыг танд заадаг тэгснээрээ өдөр бүр та Түүнд таалагдахаар амьдрах боломжтой болохын тулд аж. Бурханд найдахад суралцах явцдаа тухайн өдөрт юу болохоос үл хамааран Түүний хайран дотор мөнхийн сэтгэл хангалуун байдлыг та олж авах болно. Хэдэн нас наслах нь хамаагүй тэдгээр нь нэг нэгээрээ тоологдсон байдаг. Өнөөдөр та ухаалгаар ба сайхан амьдрахыг хүсэж байна уу?

Ѳдѳр 67Ѳдѳр 69

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших