Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 67 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Давидын үр удмаар дамжуулан Түүний тогтоосон гэрээний улмаас дуулал номыг бичигч Эзэний хайр ба итгэмжит байдлын талаар дуулсан. Эзэнтэй харьцуулагдах хэн байна вэ?

Энэ юу гэсэн утгатай вэ?

Энэ дууллын үйл явдлын ерөнхий зураг нь Вавилоны цөллөг аж. Хорон муу хаан нь олзлогдох үед Иерусалим нуран унасан. Гэсэн хэдий ч дуулал номыг бичигч Бурханы хайр ба итгэмжит байдлыг тунхаглах замаар дууллаа эхлүүлдэг. Давидын үр удамтай байгуулсан Бурханы гэрээ тэдний Бурханд хэр итгэмжтэй байгаагаас хамаараагүй харин Түүний тэнгэрлэг төрөлх чанараас хамаарчээ. Үүнтэй адил, дуулал номыг бичигчийн итгэл нь хүнд хэцүү асуудлуудаас нь хамаараагүй харин Бурханы зан чанарт бат бөх бэхлэгдсэн байлаа. Израилын ирээдүй баргар байсан хэдий ч тэд гайхалтай, хүчтэй, хүчирхэг, зөвт, шударга ба хайрын Бурханыхаа хайр халамжид дор байсан. Бурхан Өөрийнхөө гэрээг тэднээс цуцалсан мэт санагдаж байсан ч Тэр гэрээгээ цуцлаагүй. Есүс мөнхийн Хаан болон хаанчлах замаар энэ нь бүрэн биеллээ олох болно.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Сэтгэл хөдлөлүүд бол ээдрээтэй зүйл; хэдхэн минутын дотор л тэдгээр нь биднийг баяр хөөрөөс цөхрөл рүү хүргэх чадвартай ч танд эсвэл эргэн тойронд чинь болж буй зүйл Бурханы хувиршгүй зан чанарт огтхон ч нөлөөлдөггүй. Дуулал 89-р бүлгийг эргэн хар; эдгээр эшлэлүүд дэх Бурханы Нэрс ба чанаруудыг тодруул. Өнөөдөр Түүний зан чанаруудаас яг аль нь илүү гүн гүнзгий утга учиртай мэт санагдаж байна вэ? Одоогийн нөхцөл байдалдаа Түүний аль Нэрийг та дуудах хэрэгтэй байна вэ? Хүнд хэцүү асуудлууд ба мэдрэмжүүд тан хэлбэлздэг ч Бурханы итгэмжтэй байдал хувиршгүй гэдгийг сана.

Ѳдѳр 66Ѳдѳр 68

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших