Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Түүнд найдагчдыг ерөөгч амьд Бурханы орших газар байхыг дуулал номыг бичигч хүсэн тэмүүлсэн. Өөрийнхөө хүмүүсийг сэргээн, хувиршгүй хайраа харуулан мөн авраач гэж тэр Бурханаас гуйв.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Түүний зан чанарт Бурханы хүмүүс хэрхэн хариулах ёстой ойлголтыг өнөөдрийн дуулал бидэнд өгдөг. Эдгээр бүлгүүдийг хойноос нь урагш унших нь сонирхолтой үзэл баримтлалыг бидэнд олгодог. Бурханы уучлалт, хайр, итгэмжит байдлын төлөө Дуулал 85-р бүлгийг бичигч асар ихээр талархсан хэдий ч Бурханы зөвт байдал нь гэмийн шүүлтийг шаарддаг болохыг тэр мөн ухаарсан байв. Сэргээлт гэмээ улайхыг шаарддаг. Одоо Дуулал 84-р бүлгийг эргэн хар. Өөрсдийнхөө оронд Түүнд таалагдахын тулд Бурханы хүмүүс амьдрах үед Түүний өргөөнд магтах үлэмж их хүсэл тэдэнд төржээ. Бусад магтан хүндлэгчидтэй хамт Бурханыг магтах нь дуулал номыг бичигчийн сүнсийг сэргээн, Эзэнд найдах хүчийг түүнд өгчээ. Бурханы зөвт, ариун зан чанарт дуулгавартай байдлын дотор хариулах нь Түүний уур хилэнгийн оронд Түүний ивээл дор амьдрах гэсэн утгатай.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Хайр, өрөвдөх сэтгэл ба энэрэнгүй байдал гэсэн хэдхэн зан чанар Бурханд байдаг хэмээн нийгэм маань бууруулсан. Хэн нэгний үзэл бодолд хүлээцтэй хандаж л байвал итгэхийг хүссэн бурхнаа бий болгох боломжтой гэж соёл маань хүлээн зөвшөөрөх болжээ. Гэсэн хэдий ч, Иудей-христитгэлт үзэл баримтлалтай хүмүүст энэ хүлээц нь огт хамаардаггүй. Энэ философийн асуудал нь Бурханы хувиршгүй зан чанар аж. Тэр өмнө нь байсан шигээ өнөөдөр ч мөн адил ариун, зөвт Нэгэн. Бурханыг үзэх үзэл тан Түүний бүхий л зан чанарыг хамруулдаг уу эсвэл танд таалагдах зан чанаруудыг л хамруулдаг уу? Бурхан үнэхээр Хэн болоход бууж өгсөн амьдралаар амьдрах нь Түүнд таалагдахыг хүсэх мөн өөр бусад итгэгчидтэй хамт Түүнийг магтах хүслийг танд төрүүлэх болно. Библи унших үедээ Түүний талаарх танд байж болох эндүүрлүүдийг засаж өгөхийг Бурханаас гуйн залбир.
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More