Дуулал 84:1-12

Дуулал 84:1-12 АБ2013

Аяа Түг түмдийн ЭЗЭН, Таны оршин суудаг газар Хичнээн тааламжтай вэ! Сэтгэл минь ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн эрмэлздэг. Зүрх ба махбод минь Амьд Бурханд баясан хашхирдаг. Миний Хаан, Бурхан минь, Түг түмдийн ЭЗЭН Таны тахилын ширээнд Болжмор ч орших газраа, Хараацай ч ангаахайнуудаа суулгах үүрийг олсон. Таны өргөөнд оршигчид Юутай ерөөлтэй вэ! Тэд үргэлж Таныг магтдаг. Села Хүч нь Таны дотор, Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байдаг хүн Юутай ерөөлтэй вэ! Нулимсны хөндийгөөр туулан гарахдаа Тэд түүнийг булаг болгодог. Эрт орох бороо ч мөн түүнийг ерөөдөг. Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэн Хүчээс хүчинд хүрдэг. Аяа, Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Залбирлыг минь сонсооч. Аяа, Иаковын Бурхан, Сонор тавин чагнаач. Села Хараач, бидний бамбай болсон Бурхан, Тосолсон хүнийхээ нүүр уруу хараач. Учир нь Таны хашаан дахь нэг өдөр Гадна байх мянган өдрөөс ч дээр юм Гэм буруугийн майхнуудад оршин сууснаас Бурханыхаа өргөөний босгон дээр зогсохсон. Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй. Аяа, Түг түмдийн ЭЗЭН, Танд итгэдэг нэгэн Юутай ерөөлтэй вэ!