Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 62 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Бурхан Израилыг Египетийн боолчлолоос хэрхэн аварсан тухай Асаф дуулсан. Тэдэнд өөр бурхадтай байж болохгүй гэж Бурхан зарлиг буулгасан боловч тэд Түүнд захирагдаагүй.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Асаф Израилыг Иерусалимд цуглуулан найр хийж, урьд өмнө нь тэдэнд үзүүлсэн Эзэний сайн сайхныг санан дурсаж тэмдэглэх гэж урьсан. Тэдний дуулгаваргүй байдлын үр дагавраас болж Тэрээр тэдний өвөг дээдсийг Египетээс хэрхэн чөлөөлсөн тухай дурсах баяр баясгаланг нь үгүй хийв. Тэд сонсохгүй байсан тул Бурхан тэдэнд өөрсдийнх нь замаар явахыг зөвшөөрсөн. Үүний үр дүнд тэд Түүний нигүүлсэл ба хамгаалалт дор амьдрах боломжгүй болсон. Баяр бол эргэцүүлэн бодох үе байсан. Харамсалтай нь Израил эргэж харамсан гашуудах ёстой байсан ч гэсэн Бурханы итгэмжит байдалд төгсгөл гэж үгүй. Хэрэв тэд сонсож, дуулгавартай байсан бол – Тэрээр Израилыг ерөөж, тэдэнд ялалт авч ирэхийг хүссэн хэвээр байсан юм.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Бурханы хүслийг дагах нь үргэлж амар хялбар зам байдаггүй ч үргэлж зөв байдаг. Эхэндээ та Тэр энэ замыг ямар нэгэн сайн зүйлд хэрхэн ашиглаж болохыг олж харахгүй байж магадгүй. Гэхдээ өөрийнхөөрөө явах нь харамсахад л хүргэнэ, харамсаж амьдрах нь аймшигтай. Та Түүнд дуулгавартай байхаас зөрүүдлэн татгалзсан учраас Бурхан таныг ерөөж, хамгаалах боломжийг алдсан уу? Та амьдралынхаа аль хэсэгт дахин ийм зүйл хийх эрсдэлтэй байна вэ? Өнөөдөр Бурханы оршихуй, удирдамжийг ухамсарлан амьдрахаар шийдээрэй. Өнөөдрийг эргэн харахад харамсах зүйлгүйгээр амьдраарай.

Ѳдѳр 61Ѳдѳр 63

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org