Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 58 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Асаф Иерусалимын төлөө гашуудаж байв. Тэрээр Бурханы өмнө х ийсэн зүйлсийг дурсан ярьж, Өөрийн хүмүүсийг аврахын төлөө Түүнийг дуудсан.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Асаф эргэлзэв. Иерусалим халдлагад өртөж, сүм сүйдсэн. Бурхан Өөрийн хүмүүсийг голсон юм шиг санагдав. Тэрээр Хоньчин шигээ тэдэнтэй эелдэг байдлаар ярихаа больсон ч тэдний гэм нүглийг шүүж, дайсанд нь хатуу ширүүн харьцахыг зөвшөөрсөн юм. Гэсэн хэдий ч Асаф Бурханд итгэж, Эзэн тэдний дайснуудыг устгаж чадна, мөн устгана гэдэгт итгэлтэй байсан. Бурханд бүх эрх мэдэл бий. Тэр байгалийг захирдаг, тиймээс Тэр Өөрийн хүмүүсийг аварч чадсан нь гарцаагүй. Асаф Бурханаас Израилд өгсөн амлалтаа санахыг гуйсан. Бурхан Өөрийн ард түмний нүглийг шүүсэн тул дайснуудынх нь хорон мууг шийтгэх нь гарцаагүй.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Бид Бурханыг ихэвчлэн эелдэг Эцэг эсвэл эелдэг Хоньчин гэж боддог ч Түүнийг Шүүгч гэдгийг нь анхаарч үздэггүй. Бурхан бол дээд эрх мэдэлтэй юм. Тэрээр бүх хүмүүст Өөрт нь болон бусдын өмнө хийсэн үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх болно. Өнөөдрийн хэсэгт Еврей 10:31-ийн “Амьд Бурханы гарт орох нь аймшигтай!” гэсэн үгсийн талаар ойлголт өгдөг. Эдгээр үгс аймшигтай байж болох ч Бурханы шүүлт өршөөлөөр солигдсон гэдгийг бид санах ёстой. Бид Бурханы өршөөл нигүүлслийг бодоход Өөрийн Хүүгээ бидний оронд золиос болгон өгснөөр бидний нүгэл, алдаа дутагдлыг шийдсэн Бурханыг олж хардаг. Нэг л өдөр Бурхан ертөнцийн бузар мууг шүүх болно, гэвч та нэгэнт Түүний авралын бэлгийг хүлээн авсан бол Шүүгчийн хувьд Түүнээс эмээх шаардлагагүй. Та Бурханыг өөрийн хайрт тэнгэрлэг Эцэг, Түүний Хүүг эелдэг хоньчин гэж харж болно.

Ѳдѳр 57Ѳдѳр 59

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org