Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Асаф гэм буруутны амжилтыг хараад атаархахад соригдов.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Гэм буруутны амжилт, зөвт хүмүүсийн асуудлууд бие биеэсээ ямар харш болохыг хараад Асаф гүнээ шаналжээ. Бурханыг үл тоомсорлолт, бусдад дошин авираас үл хамааран эрүүл мэнд, эд баялгийг таалан хүртэх явцдаа бурхангүй хүмүүст санаа зовох зүйл бага байгаа мэт харагдаж байв. Өөрийнх нь амьдрал асуудлууд, аюулаар дүүрэн байлаа. Тэдний амжилтад атаархах сорилтод тэр бүдрэх шахсан; тэгээд тэр бурхангүй хүмүүсийг Бурхан шүүх хэдий ч зөвт хүмүүс Түүний хамгаалалт дор байх болно гэдгийг санажээ. Асафын бурханлаг амьдрал үр удамд нь мөнхийн ашиг тусыг авч ирсэн, барилгачид Эзэний сүмийн суурийг тавихад, Израилын хамгийн агуу сэргэлтийн үед хөгжимчид Бурханы хүмүүсийг магтаалд дагуулжээ (Езра 3:10).
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Бурхан бол шударга Нэгэн мөн ямар амьдралаар амьдарч буйд минь Тэр анхаарал хандуулдаг. Тэр бол цорын ганц жинхэнэ эрх мэдэл. Хорон муу шийтгэгдэлгүй өнгөрөх мэт бас бурхангүй хүмүүс дээд эрх мэдлийг захирах мэт санагдах хэдий ч Бурхан тэдний тооцоог бодож буй гэдэгт итгэлтэй байж болно. Хэрэв та Түүн дотор амрахыг сонгох юм бүхнийг Захирагч Нэгэн таны хоргодох газар болох болно. Хэрэв та Түүнийг эсэргүүцэх сонголтыг хийх юм бол Эзэн таны эсрэг тал болох болно. Амрах эсвэл эсэргүүцэхийн – алийг нь та өнөөдөр сонгох вэ? Гэм буруутнуудын амжилтад санаа зовохынхоо оронд Бурханы эрх мэдэл дотроос амралтыг олмоор байна уу? Бурхан таныг харж байгаа. Тэр шүүлтийг заавал авч ирэх болно эсвэл таны дуулгавартай байдлын төлөө мөнхийн ивээлийг өгөх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More