Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Давид настай болсон хэдий ч түүнийг зөвтгөж бас хамгаалахын төлөө Бурханд хандан хашхирсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Энэ хэсэг дэх Давидын залбиралд Бурхан түүнд хариулж, зовлон зүдүүрээс нь чөлөөлнө гэсэн далд хүлээлт байдаг. Бурхан өөрийг нь хамгаалж бас аврахын тулд шударгаар ажиллана гэдэгт Давидын итгэл багаасаа л Бурхантай хамт алхсанаас үүдэлтэй. Тэрээр залуу насандаа Эзэнд итгэж сурсан, олон жилийн туршид Бурханы үнэнч байдлыг мэдэрч, хөгширсөн үед ч Бурханыг хамгаалагч хэмээн тунхагласан. Бурханы зан чанар нь итгэмжтэй гэдгээ дахин дахин нотолсон. Давид авралынхаа төлөө Бурханд найдаж, Тэрээр ялагдашгүй гэдэгт итгэлтэй байв.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Та амьдрал бол ялалт ба зовлон зүдүүрээс бүрддэг гэдгийг мэдэхээр хангалттай урт насалсан байх л даа. Хэрэв та бага наснаасаа Есүсийг дагасан бол Тэр танд туслахаар ирсэн үеийг бодоорой. Хэрэв та хожуу насандаа Түүн дээр ирсэн бол Бурхан ямар ч нөхцөл байдалд итгэмжтэй гэдгийг одоо л мэдэж байгаа байх. Та амьдралынхаа аль үе шатанд байгаагаас үл хамааран Бурханаас хамааралтай байх хэв маягийг хөгжүүлэх нь бүх зүйл төлөвлөсний дагуу болохгүй үед Түүний зан чанарт итгэх итгэлийг өгөх болно. Өнөөдөр танд юу тулгарч байна - бэрхшээл үү, ялалт уу? Бурхан итгэмжтэй бөгөөд та Түүнд найдаж болно. Та өнөөдрийн зовлон бэрхшээл дундаа итгэмжит тэнгэрлэг Эцэгтээ итгэж найдах уу?
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More