Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 49 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Давид итгэмжит Бурханыг хүлээж байхдаа сүнсэндээ амралтыг олсон.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Энэ дуулал нь хэдий бусад нь түүн рүү дайрсан эсвэл түүнийг орхисон байсан ч Бурханы итгэмжит байдалд дахь Давидын найдварыг харуулдаг. Давид Бурхан түүнд амласан амлалтуудаа гүйцэлдүүлэхийг хүлээх зуураа түүний олсон Бурханы амар тайван нь түүнийг аварна гэдэгт бүрэн дүүрэн итгэсэн. "Хүлээх" (NKJV) болон "амрах" (АБ2013) үгс нь Бурханы хүч чадал ба хамгаалалтыг олох гэдэг утгаар ээлжлэн ашиглагддаг. Энэ төрлийн амралт нь тэвчээр дор найдварыг төрүүлдэг ба зөвхөн Бурханд итгэх дамжуулан ирдэг. Үүнийг зөвхөн Бурхан эхлүүлж, бүрэн дуусгаж чадна.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

"Хүлээх" мөн "амрах" гэсэн ойролцоо утгатай үгсийг нэг утгаар нь бид ихэнхдээ хэрэглэдэггүй. Үүний оронд, дэлгүүрийн дараалалд зогсохыг хүлээх дургүй ч далайн эрэг дээр амрах амралтаа тэвчээртэй хүлээдэг. Өнөөдрийн дуулал бидэнд юмс буруугаар эргэсэн ч Бурханы төгс төлөвлөгөөг хүлээснээр бид жинхэнэ амралтыг олох болно гэдгийг сануулж байна. Тэвчээр тан алдагдах үед Бурхан руу оч. Түүний өмнө зүрхээ уудал. Тэр үргэлж таныг сонсдог; Тэр хэзээ ч оройтдоггүй мөн яаруулдаггүй. Тэр бол итгэмжит Нэгэн. Та Бурханы төлөвлөгөөнд итгэлтэй байж болно. Хүлээлт хэзээ ч амархан байдаггүй, гэхдээ Бурханд найдах найдвараас ирэх итгэл нь илүү үнэ цэнтэй байдаг. Түр амсхийгээд. Тэнгэрлэг Бурхан Аавынхаа мутарт бүх зүйлсээ даатга.

Ѳдѳр 48Ѳдѳр 50

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших