Дуулал 62:1-12
Дуулал 62:1-12 АБ2013
Сэтгэл минь Бурханыг л чимээгүйхэн хүлээнэ. Аврал минь Түүнээс юм. Ганцхан Тэр л миний хад, Миний аврал, Миний бат цайз Би ихээр ганхахгүй. Нурж буй хана, Ганхаж буй хашаа мэт хүнийг Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол довтлох вэ? Тэд түүнийг өндрөөс унагахаар хуйвалдав Тэд худал хуурмагийг таашаажээ. Тэд амаараа ерөөх боловч, Дотроо харааж байна. Села Сэтгэл минь, Бурханыг л хүлээ, Учир нь найдвар минь Түүнээс юм. Зөвхөн Тэр л миний хад, Миний аврал, Миний бат цайз Би ганхахгүй. Бурханд миний аврал ба алдар Бурханд миний хүч чадлын хад, Хоргодох газар минь байдаг. Хэзээд Түүнд итгэ, хүмүүс ээ Түүний өмнө зүрхээ уудал. Бурхан бидний хоргодох газар юм. Села Доодос ердөө л амьсгал Дээдэс гэдэг хоосон худал Дэнсэн дээр тавих аваас Тэд нийлээд амьсгал төдий Сүрдүүлж авах явдалд бүү найд. Тонож авах явдалд ч дэмий бүү дулдуйд. Чадал чинээ өсөж нэмэгдвэл Зүрхээ тэрэнд бүү тогтоо. Хүч чадал Бурханых гэдгийг, Бурхан нэг удаа айлдсан Би хоёр удаа сонссон. Эзэн, хайр энэрэл ч Таных Учир нь Та хүн бүрд Үйлдсэнийх нь дагуу хариулдаг.