Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 44 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Давид өөрийнх нь араас хөөх хүмүүсээс асар ихээр айсан учраас өршөөнгүй байхыг тэр Бурханаас гуйн, өөрийнх нь төлөөх зорилгоо биелүүлнэ гэдэгт нь Бурханд найдсан мөн дуугаар Эзэнийг магтжээ.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Саулаас зугтаж байх он жилүүдэд Давид нэг аминд халтай нөхцөл байдлаас нөгөө рүү явсаар байлаа. Дуулал 56-р бүлэгт Давид филистчүүдийн хоригдол байсан (2 Самуел 21) ба Дуулал 57-р бүлэгт Саулын цэргүүдээс нуугдан тэр агуй дотор нуугдаж байв. Гадаад заналхийлэл дийлдэшгүй аюулын эсрэг дотоод тулааныг үргэлж авч ирсээр байлаа. "Би айсан үедээ" ба "Би айхгүй" гэсэн хэллэгүүдийн дунд үүрлэсэн – Бурханд найдах нь Давидыг урагшилсаар байх гол түлхүүр нь байсан. Амьдралд нь зорилгоо Эзэн биелүүлэх болно гэдэгт санаатайгаар итгэхийг тэр сонгожээ. Айдас төрүүлэм зовлонгоос Давидыг хэлтрүүлсэн хайр ба итгэмжит байдлын Бурханд таалагдахын тулд амьдрах дээр тэр анхаарлаа төвлөрүүлсэн. Дээдийн дээд Бурханд магтаалын дуу дуулахгүй байх арга Давидад байсан гэж үү?

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Амьдрал заримдаа эцэс төгсгөлгүй үргэлжлэх хямрал мэт санагдах үе байдаг. Та магадгүй санхүүгийн эсвэл гэр бүлийн асар том асуудлаасаа гарсан ч эрүүл мэндийн хувьд айдас төрүүлэм зүйл эсвэл ажилгүйдэлтэй тулж байгаа байж болох юм. Хямрал бүр Бурханд цоо шинэ арга замаар найдах боломжийг авч ирдэг. Ямар айдастай та яг одоо тулалдаж байна вэ? Амьдралд тан Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд таныг хэлбэржүүлэн, хүчирхэгжүүлэхэд Эзэн тэр хүндрэлийг ашиглаж байж болох юм гэдгийг бодоод үз. Айдас огших үед нь, "Би Танд найдаж байна; Би айхгүй." гэж хэл. Цаасан дээр Филиппой 4:6 ба Дуулал 55:2 мэт эшлэлүүдийг бичих замаар санаа зовох үедээ залбирахыг өөртөө сануул мөн үүнийгээ харагдахаар газарт тавиад ахин дахин давтан хэл. Таныг чиглэн юу ч ирж байсан хамаагүй – өнөөдөр Бурханд найдан, Түүнийг магтахыг сонгох боломжтой.

Ѳдѳр 43Ѳдѳр 45

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших