Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Золиос гарган, Түүний хуулийг цээжилсэн атлаа Түүний захирамжийг үзэн ядсан Израилын хорон муу хүмүүсийг Бурхан зэмлэв. Өөрийнхөө хүмүүсийг шүүхийн тулд тэнгэр газрыг Бурхан тушаах болно.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Давид хааны ахлах хөгжимчин болох Асафын бичсэн 12 дууллын хамгийн эхнийх нь энэ дуулал аж. Бурхан зэмлэгч, гэрч, шүүгч болоод иргэний төлөөлөгч байх шүүхийн танхимыг Асаф үгээрээ дүрсэлжээ. Зэмлэл нь хоёр талтай: хоосон магтаалыг дагасан хоёр нүүртэй амьдрал. Магтахаар ирсэн зарим хүмүүс бүхий л зөв үгсийг хэлэх хэдий ч итгэдэг хэмээн ил тодоор хүлээн зөвшөөрөх зүйлийг нь харуулах зүйл амьдралд нь нэг ч байгаагүй. Гэмийнх нь төлөө Түүний уучлал өөрсдөд нь хэрэгтэй болохыг үнэнчээр харахынхаа оронд Түүнд өөрсдийнх нь золиос хэрэгтэй мэтээр тэд Бурхан дээр ирдэг байлаа. Эдгээр эшлэлүүд нь мөн эш үзүүллэг аж. Агуу зовлонгийн төгсгөлд Израил үндэстнийг шүүх Бурханы шүүлтийн талаар энд өгүүлдэг. Тэр хүртэл Бурханы сонгосон хүмүүс нигүүлсэл дор амьдрах болно – Түүнийг хүндлэхийг хүсэх хүн бүрд аврал өгөгдөх боломжтой хэвээрээ гэсэн үг.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Өнөөдрийн эшлэлүүд түр зогсолт хийн, Эзэнийг бид хэрхэн магтдаг мөн Түүнд үйлчилсэн амьдралаар хэрхэн амьдардаг болохоо шинжлэн харах дуудлага аж. Энэ хоёр салшгүйгээр бие биедээ холбогдсон байна. Хэрхэн магтдаг чинь хэрхэн амьдардагт чинь нөлөөлдөг мөн хэрхэн амьдардаг чинь магтаалыг чинь тодруулдаг байх ёстой. Амьдралын чинь энэ хэсэгт Бурхан ямар зэмлэлийг хийх боломжтой вэ? Есүсийг магтах магтаал чинь нэг хэвийн байдал ба чин сэтгэлээсээ биш болж хувирсан уу? Таны үйлчлэлийг зан чанарыг чинь хэлбэржүүлэхэд бас Түүнээс хамаарах байдалд ашигладаг гэж харахынхаа оронд Түүний төлөө хийдэг зүйл чинь Бурханд хэрэгтэй гэж бодон, бардам нэгэн та болж хувирсан уу? Магтаалын үеэр дуулж байгаа дууныхаа үгэнд мөн эсийн бүлэг дээрээ ярих харилцан яриандаа онцгой анхаарлыг энэ долоо хоногт хандуулаарай. Чуулганы байшинг орхин явж байхдаа, хотынхоо үйлчлэлийн талбар руу явж байхдаа эдгээр хэсгүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүү алд. Чин сэтгэлийн магтаал бодит христитгэлд хөтөлдөг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More