Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 39 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Үхсэнийхээ дараа эд баялгаа хадгалж чадах хүн гэж нэг ч үгүй гэдэг үнэнийг дуулал номыг бичигч нарийвчлан тайлбарлажээ.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Үхлээс зугтаах эсвэл тэнгэрулсад орох замыг хүмүүс худалдан авч чадахгүй гэдэг бодит байдлыг ядуу ба баян хүмүүсийн аль аль нь тунгаан бодохоор дуулал номыг бичигч хөгжмийн аялгууг санал болгов. Энэ амьдралд өөрт нь буй эд баялгаас болоод үхсэнийхээ дараа баян хүн илүү дээр байдалд байдаггүй. Хүнд хэцүү үеэс эсвэл хууран мэхлэх ба бусдыг луйвардах замаар эд баялгийг хураасан хүмүүсээс хэн айх ёстой вэ гэдэг асуултыг тэр гаргаж ирсэн. Хөрөнгө чинээтэй атлаа сүнслэг байдлын ямар ч ойлголтгүй хүн Эзэний өмнө дампуурсан байдалтайгаар зогсох болно. Үүний эсрэгээр, Бурханы талаар хувийн мэдлэгтэй хүнд сүнслэг байдлын эд баялаг бий бөгөөд энэ нь амьдралын хүнд хэцүү байдлыг тэсвэрлэн гардаг.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Мөнгөтэй байх буруу зүйл гэж Библи хэлдэггүй. Үе бүрийн итгэгчид хувийн эд баялгаа Христийн төлөө зориулсан нь асар олон. Бурханаас илүүтэйгээр мөнгөнөөсөө хамааралтай байх гээд байдагт маань бидний асуудал оршдог. Эзэний өмнө зогсох үед чинь дансанд чинь хэр их мөнгө байгаа нь сүнслэг байдлын хувьд дампуурсан байх вий гэсэн бодлоос хамаагүй бага утга учиртай. Энэ дэлхийд эд баялаг хураахад уу эсвэл эд баялгийг тэнгэрт хураахад та илүү анхаарлаа төвлөрүүлж байна уу (Матай 6:19-34)? Хэрэв Бурхан таныг санхүүгийн хувьд ивээсэн бол энэ долоо хоногт тэдгээр эх сурвалжаа Бурханы ажилд хэрхэн хөрөнгө оруулах боломжтой вэ? Санхүүгийн байдлаасаа үл хамааран, Түүний юугаар хангасанд биш харин итгэл ба аюулгүй байдлаа Бурхан дээр тавихыг сонго.

Ѳдѳр 38Ѳдѳр 40

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших