Магтаал: Дуулал номын судлалЗагвар
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Агуу Хааны хотын хана хэрэм хэмээн дуулал номыг бичигч Бурханыг магтсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Өмнөх хоёр дуулал номын адилаар Эзэний тэнгэрэлч хэрхэн Ассирын армийг ялсныг энэ бүлэг тэмдэглэдэг (2 Хаад 19-р бүлэг). Нүдээр үзсэн хүмүүс Бурханы юу хийснийг анхааралтай анзаарч хараасай гэж дуулал номыг бичигч урамшуулдаг бөгөөд тэгснээрээ дараагийн үедээ тэд энэ түүхийг ярих боломжтой болох аж. Энэ нь Бурханы хот болох Иерусалим тэсэн гарсныг тэмдэглэхийн хажуугаар мөн тэнгэрлэг Иерусалим ба Түүний агуу Хаан болох Есүс Христийн талаар эш үзүүлэн өгүүлдэг (Еврей 12:22). Тэр айдсыг амар тайвнаар, нулимсыг минь баяр хөөрөөр мөн муу ёрын зүйлсийг Өөрийнхөө дуусашгүй хайраар орлуулдаг. Ассирын агуу ялалтын талаарх үгс нь Бурханы Ариун хотын эсрэг Сатаны авч ирэх бүхэл үндэстний ялалтыг тусган харуулж буй аж. Есүс Хаан ширээнд суух үед тэнгэрулсын иргэд мөнхийн мөнхөд ямар ч аюулгүйгээр амьдрах болно.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Христийн дагалдагч болохынхоо хувьд хамгийн гол иргэншил тан тэнгэрулс мөн (Филиппой 3:20). Христитгэлтнүүд үргэлж тэнгэрулсыг харах хараатай байх ёстой хэдий ч тэнд бид хараахан хүрээгүй байгаа гэдгээ бид үргэлж санах ёстой. Хэрэв бид зөвхөн тэнгэрулсын алдрын талаар л боддог байх юм бол энэ замдаа суралцаасай гэсэн зүйлс мөн танилцаасай гэж Түүний хүсэх хүмүүсийг анзааралгүй алдах болно. Нөгөө талаар, энэ дэлхий дээрх амьдралд анхаарлаа төвлөрүүлсэн хэвээрээ байх юм бол сорилтуудад уруу татагдах эсвэл Христэд үйлчлэхэд урам хугарах болно. Тэнгэрулс дахь амьдралын талаар тунгаан бодоход, Агуу Хаан болохынх нь хувьд Есүсийг магтахад мөн Есүс Христ – тэр тэнгэрлэг хотын Гэрэл рүү бусдыг чиглүүлэх ажилд ороход бэлдэн түр зогс.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More