Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 37 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Агуу сүр хүчит Эзэн, Иаковын Бурхан бол Өөрийнхөө хүмүүсийн хоргодох газар болоод бат цайз мөн. Ертөнцийг бүхлээр нь захирагч Хаан хэмээн Бурханыг магтан хүндлэхэд дуулал номыг бичигч уриалдаг.

Энэ нь юу гэсэн утгатай вэ?

Иерусалимыг тойрон буудалласан Ассирын армийг ялсан Эзэний тэнгэрэлчийн дурсгалд зориулж энэ дуулал ном бичигдсэн (2 Хаад 19). Төлөвлөсөн дайралт болохын өмнөх шөнө Хезекиа залбирахаар сүм рүү явжээ. Өглөө нь нэг ч хүн илдээ сугалахгүйгээр Бурханы авралыг илчилдэг. Ассирын дайралтыг хотын хана хэрэм тэсэн гарахгүй байсан ч Сүр хүчит Эзэн тэдний хана хэрэм нь байлаа. Тэд "Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэдэхэд" л болох байв. Зовлон дундах залбирал нь баярлан хашхирах, алга ташилт мөн магтаалын дуугаар солигдсон. Иаковын Бурхан, яг л Хезекиагийн залбирсанчлан дэлхийн хаанчлалаас хамаагүй агуу Бурхан болохоо нотлов.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Цөхрөм нөхцөл байдал ирэх үед та хэрхэн хариу үзүүлдэг вэ? Ирж буй хар салхинд бэлтгэж байгаа мэт нөхцөл байдлыг бэхжүүлэхийг хичээн ухаангүйгээр яаравчилдаг уу? Түр зогсон, залбирч мөн магтах Хезекиагийн үлгэр жишээг дагахыг өнөөдрийн дуулал бидэнд сануулдаг. Хэрэв та шуурганы өмнөх тайван байдалд байгаа бол Эзэний өмнө мөн ирж, асуудлуудынхаа талаар Түүнтэй нээлттэйгээр ярь. Нөхцөл байдлыг хянах хяналтаа Түүнд бууж өгөх үед Бурхан таны төлөө хэрхэн тулалдах бол? Түүний шийдэл тэр дороо ирэхгүй байж болох хэдий ч хүнд хэцүү байдлаар дамжуулан, "Сүр хүчит Бурхан бол бидний бат цайз!" гэж хэлсэн Мартин Лютерийн хүчирхэг үгсийг та ухаарах болно.

Ѳдѳр 36Ѳдѳр 38

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших