Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Бурханы өргөө рүү Бурханы хүмүүсийг хэрхэн баяр хөөртэйгөөр дагуулсныг дуулал номыг бичигч эргэн дурсдаг. Үүний хажуугаар, Бурханд найдахыг мөн хайрынхаа дагуу өөрийг нь чиглүүлсэн Нэгэнийг магтахыг өөртөө сануулжээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Дуулал 42-р бүлэг бол Дуулал номын 2-р бүлгийн эхлэлд тэмдэглэдэг Корагийн хөвгүүдийг тодорхойлсон хамгийн эхний дуулал мөн. Корагийн үр удам эцэг өвгөдийнхөө тэрслүү өв залгамжлалыг ялан дийлжээ. Тэд израильчуудыг итгэмжтэйгээр магтаалын майхан руу хөтөлсөн (Тооллого 16-р бүлэг). Дуулал номыг бичигч Иерусалимаас асар хол, бие махбодын хувьд зовж шаналж, бурханлаг бусчуудаар элэглэгдэн байв. Майхан руу эргэн очих гэсэн дотроос нь идэх мэт хүсэл нь Бурханы үнэнээр дамжуулан зүг чигийг хайхад түүнийг хөтөлжээ. Бурханы хайр өдрөө дамнан туулах хүчийг, шөнөд дуулах дууг түүнд өгч байлаа. Түүний Аврагч, Түүний хад түүнтэй хамт байгаа – гэдэгт итгэх цорын ганц шалтгааныг энэ харанхуй гашуудал хадгалсаар байв.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Ямар ч төрлийн эрс өөрчлөлт нь биднийг сэтгэл хөдлөлийн хувьд холбоогүй болсон мэт мэдрэмжийг төрүүлж улмаар гутралын үед биднийг авч ирэх боломжтой. Заримдаа нөхцөл байдал маань өөрчлөгдөөсэй гэж бид хүсэх хэдий ч өдөр бүр үргэлжилсээр байхыг нь Бурхан зөвшөөрдөг. Амьдралд та харанхуй бөгөөд тогтворгүй мэт мэдрэмж ирэх үед та юу хийх ёстой вэ? Бичээсээс олддог гэрэл ба үнэнийг эрж хай. Мэдрэмжүүдийг маань чиглүүлэн байдаг луужин бол Библи бөгөөд үүгээр дамжуулан бид сүнслэг байдлынхаа хувьд замаасаа гажихгүй байх болно. Энэ нь бидэнд Бурханыг болоод Тэр хэрхэн итгэмжтэй байсаар ирснийг сануулдаг. Итгэл тан дайвалзан байна уу? Тогтворгүй нөхцөл байдалд дунд маань Бурханд найдах найдвар; Түүний зан чанар өөрчлөгддөггүй.
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More