Өө Бурхан, намайг зөвтгөж, Бишрэлгүй үндэстний эсрэг Хэргийг минь дэмжээч! Хуурмаг, шударга бус хүнээс Намайг авраач Хүч чадлын минь Бурхан Та билээ. Юунд Та намайг орхисон бэ? Юунд би дайсны дарангуйллаас болж Гашуудан явна вэ? Гэрэл ба үнэнээ илгээж, Намайг тэднээр удирдуулаач, Ариун уул ба орших газартаа Намайг тэднээр авчруулаач! Тэгээд Бурханы тахилын ширээнд Би хүрч очно. Аяа Бурхан, Бурхан минь, Таныг би босоо ятгаар магтана Бялхам баяр баясал минь Бурханых билээ. Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи дотор минь гасална вэ? Бурханд найд, Миний тусламж, миний Бурхан, Түүнийгээ би дахин магтах болой.
Дуулал 43 унших
Сонсох Дуулал 43
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Дуулал 43:1-5
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд