Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Бузар мууг үйлдэгчид амжилт олсноос болж бүү санаа зов. Харин сайныг үйлд. ЭЗЭНд итгэж баярлагтун. Дуугүй байж өөрийн замыг Түүнд даатга, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ, учир нь зөв шударга хүнийг Эзэн дэмждэг.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Бузар муу болон бурханлаг хүмүүсийг аль алиныг ажиглан анзаарсан нэгэн ахмад настай хүний мэргэн ухааны талаар Давид энэ хэсэгт дурджээ. Энэ хэсэгт гарч буй дуулал нь Иов ном дээрх шиг "Бурхан яагаад бузар муу оршин тогтнохыг зөвшөөрдөг юм бэ? гэсэнтэй дүйцэхүйц зүйлийн талаар онцолдоггүй. Үүний оронд, Давид юуг онцолж анхаарал хандуулсан бэ гэхээр зөвт хүмүүсийн хянах боломжтой ганц зүйл болох - дэлхийд үргэлжлэн буй бузар мууд тэд хэрхэн ханддаг талаар. Итгэлтэй Бурханы хүүхэд Түүнд таалагдах зүйлээс таашаал авдаг бөгөөд энэ нь Бурханы хүсэлтэй нийцүүлэх хүсэл эрмэлзлийг бий болгодог. Зөвт хүн аюулгүй байдлыг олохын тулд төлөвлөгөө гаргах шаардлагагүй. Тэр хэрэгцээ бүрийг маань хангана гэдгийг мэдэж тэд Бурханы хангамж дотор амьдардаг. Бузар мууг үйлдэгчдийн хувьд тэдэнд цаг байхгүй болно. Нэг л өдөр Бурхан бүх тооцоог хийх болно. Бузар мууг үйлдэгчид Бурханы оршихуйгаас бүр мөсөн арчигдаж, харин Бурханлаг хүмүүс Эзэний тааллыг олж мөнхийн мөнхөд Түүгээр ерөөгдөх болно.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Манай үндэсний ёс суртахуун улам бүр доройтож байгаа энэ үед бузар муу ноёрхож байгааг харах үнэхээр харамсалтай. Бурхан Өөрийн хүмүүсийг ямар нэг зүйл хийлгэхээр дуудаж байгаа ч, бидний хийх эхний алхам нь Засгийн газарт захидал хүргүүлж, хүсэлт тавихаас илүүтэй бидний зүгээс хийх хувийн чанартай зүйл юм. Дуулал 37 дахин нэг хараад, Давидын дурдсан үйл үгсийг дугуйлах юм уу тодруулъя: итгэх, баярлах, даатгах, дуугүй байх, сайныг үйлдэх, хүлээх болон Түүний зам мөрийг сахих. Түүнчлэн бидний зүгээс хийх зүйлсийг онцолбол: Бүү санаа зов, уурлахаа боль, уур хилэн болон бузар муугаас эргэ. Эдгээрээс таны давуу тал гэж бодож байгаа нь аль нь вэ? Мөн таны амьдралын сул тал хэвээр байгаа хэсэг нь аль нь вэ? Та дэлхий дээр юу болж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярихаас өмнө, Түүнд хувьчлан итгэж найдаж баярлахгүй байгаа ямар нэгэн талбарыг илчлэн ятгаж өгөөч гэж Бурханаас асуугаарай. Та өнөөдөр Бурханы Үгэнд чин сэтгэл зүрхээ зориулж байгаагаа хэрхэн харуулах вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More