Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 29 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Хорон муу хүмүүс Бурханаас айддаггүй, мөн тэд гэмээ ч үзэн яддаггүй эсвэл буруу зүйлээс татгалздаггүй. Харин Түүнийг таньж мэддэг зөв зүрх сэтгэлтэй хүмүүсийг Бурхан дуусашгүй хайраараа хамгаалдаг.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Бурханыг таньж мэддэг болоод Түүнээс татгалздаг хүмүүсийг өнөөдрийн эшлэл зүйрлэдэг. "Хорон муу" хэмээн тодорхойлогдсон хүн бардам зан чанарыг өөртөө агуулдаг. Тэр Бурханыг эсвэл Түүний хуулийг хүлээн зөвшөөрдөггүй болохоор зан чанарын цорын ганц хэмжүүр нь түүний бодол санаа болоод хүслүүд нь бөгөөд тэдгээр нь гэмтэй аж. Зүгээр л – түүний бодлоор зөв буруу гэж огт байхгүй аж. Үүний эсрэгээр, "зүрх сэтгэл нь зөв" хэмээн Давидын тодорхойлсон хүн бол бодол санаа ба үйлдэл нь Бурханы эрх мэдэлд олзлогдсон хүн аж. Энэ хүн Бурханы зан чанарыг өөрийн болгон, хүн болохынхоо хувьд Түүний хайр ба итгэмжит байдлаас зуурдаг хүн аж.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Бурханыг хэрхэн хардаг тан бодол санаа, үйлдлүүдээр тан илчлэгддэг. Хамгийн түрүүнд Бурханы хувиршгүй хайрын талаар та бодсон бол өдөр болсон үйл явдалд ямар өөр хариу үзүүлэх байсан талаар тунгаан бод. Хэн нэгэн танд буруу зүйл хийсэн үү? Тэгвэл Бурхан тохирох шүүлтийг нь өгөх болно гэдгийг сана. Биднийг харж чадахгүй байх үед ч хүртэл Тэр үргэлж итгэмжтэй гэдгийг мэдсэний үүднээс хамгийн сүүлийн урам хугаралтаа хар. Хэрэв та гэмт зуршилтай тэмцэлдэн буй бол – уучлалтыг Түүний хувиршгүй хайраас эрж хай. Гэсэн хэдий ч, хэрэв та бодол ба үйлдэл бүрээ Бурханы эрх мэдэлд бууж өгөхөөс татгалзах сонголтыг хийх юм бол Түүний санал болгох аюулгүй байдал ба хангалтыг алддаг. Өөрийнхөө гэмт байдал эсвэл зөвт Эзэн – хоёрын алийг нь та өнөөдөр сонгох вэ?

Ѳдѳр 28Ѳдѳр 30

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших