Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 28 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Өөрийнх нь сайныг муу хорон муугаар хариулсан хүмүүст хоосрол, ичгүүрийг авч ирэхийг Давид Эзэнээс гуйсан. Эзэн өөрт нь хэрхэн тусалсан болохыг олон нийтийн өмнө магтахыг тэр тэсэн ядан хүлээж байлаа.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Дуулал 35-р бүлэг бол дайснуудыг нь ялаач гэж залбираад зогсохгүй мөн тэднийг газрын хөрснөөс устган үгүй хийгээч хэмээн Давид Бурханаас гуйж буйг харуулсан дуулал юм. Давидын талаарх худлуудыг Саулын чихэнд шивнэх хүмүүсээр Саул Хааны дээд шүүх дүүрэн байв. Найзуудыгаа тэр өөрийг нь элэглэн дооглож, зовлонг нь нэмж байна гэж үзсэн. Давидын сэтгэл хөдлөл нь хүнийх байсан хэдий ч Өөрийнх нь зорилгоос татгалзах хүмүүст үзүүлэх Бурханы эцсийн шүүлттэй нийцсэн байсан гэдгийг санах нь чухал. Давид Бурханы тосолсон хаан байсан учраас Израилыг гэсэн Бурханы ирээдүйн зорилгыг хэрэгжүүлсэн нэгэн байв. Тиймээс, энэ нь Бурханы Нэр ба өргөмжлөх шалтгааны төлөөх гуйлт байлаа. Зөвт Бурханд үзүүлж буй шударга бус байдлыг Давид илчилсэн ба хорон муу хүмүүс зөвт хүмүүсийг ялан дийлэхгүй байх Бурханы хүслийн дагуу залбирсан.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Та хүүхэд байхдаа "үг дамжуулах" тоглоомыг тоглож байсан байх, энд анх хэлсэн үг шивнэгдсээр байгаад эцэстээ огт өөр үг болон хувирдаг. Амьдралд үүнтэй адил зүйл болдог. Хэдэн цаг ярьж, твийтэр дээр бичиж, постолсон ч гэсэн хорон ярианаас хол байх нь үнэхээр боломжгүй мэт. Дээр нь, хэрэв та бусад хүмүүс таны талаар юу гэж хэлж буйд эзэмдүүлэх юм бол Бурханаас өгөгдсөн зорилгоосоо сатааруулагдах нь гарцаагүй л болов уу. Залбирал ба Бурханы Үгийг унших – гэсэн сүнслэг зэвсгээр сүнслэг тулаанд тулалдвал зохино. Өнөөдрийн эшлэлд буй Бурханы хамгаалалтыг гуйх Давидын залбиралтай таных хэрхэн адилхан байх боломжтой вэ? Шүүлт эсвэл өшөө авах хүслээр та өдөөгдсөн байна уу? Өөрийнхөө эсвэл Бурханы нэр хүндийн талаар та юунаас ч илүүтэйгээр санаа зовж байна уу? Бурханы хүслийн дагуу залбирахын тулд Бичээсийг эрж хай тэгээд асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг нь Түүнд даатган үлдээ.

Ѳдѳр 27Ѳдѳр 29

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших