Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Тэр тусламж гуйхад нь Бурхан Давидад тусалсан. Түүний уйлах нь бүжиглэхээр, гашуудал нь баяр хөөр болон хувирсан тиймээс тэр мөнхийн мөнхөд Бурханд магтаалыг дуулах, талархал өргөх боломжтой болжээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Магадгүй хүмүүсийг тоолсон гэмийг үйлдсэний дараа, ноцтой бие махбодын өвчний хэлбэрээр Бурханы сахилгажуулалтыг Давид үзсэн болох нь харагдах (1 Шастир 21-р бүлэг) – хэдий ч бид үүнийг баттай мэдэхгүй. Давид даруугаар өршөөлийг гуйх үед нь Эзэн түүнийг уучлан, түүнийг эрүүл болгов. Уучлагдсан байхын үр нөлөө нь амьдралдаа гэмийг зөвшөөрсөөр байхын эсрэг байсан; уйлаан нь баяр хөөрөөр солигдон, гашуудал нь магтаалын дуу болон хувирчээ. Бурханы өршөөл ба итгэмжит байдлын талаар Давид дуугаа хурааж огт чадахгүй байсан.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Бурханы сайн сайхныг гэрчлэх боломжийг бид асар олон удаа алддаг учир нь ингэх нь өнгөрсөн дэх ямар нэгэн зовлонтой эсвэл ичмээр зүйлийг илчлэх болно гэсэн үг. Амьдралын тан харанхуй үед Бурханы итгэмжит байдал илэрхий байсан цаг үеийнхээ талаар бод. Магадгүй энэ нь амжилтгүй эрсдэлтэй бизнес, хүүхдээ алдсан эсвэл ёс зүйн алдаа тан байж болох юм. Нөхцөл байдалд тан болоод зүрх сэтгэлд тан Түүнийг ажлаа хийж буйг нь та хэрхэн харсан бэ? Бурханыг ганцаараа магтах нь муу зүйл биш хэдий ч амьдралд маань Тэр хэрхэн ажлаа хийсэн талаар нээлттэйгээр яриасай гэж Тэр заримдаа хүсдэг. Яг одоо түр зогсоод таны төлөө хийсэн зүйлийг төлөө Бурханыг магт тэгээд хэн нэгэнд энэ талаараа хэлэх боломжийг эрж хай. Өнөөдөр та дуугүй байдлаа эвдэх үү?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More