Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 22 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Нэрд нь дүйцэх яруу алдрыг Эзэнд өргөгтүн. Ариун хүндэтгэл дунд Эзэнд өргөгтүн. Тэр Өөрийнхөө хүмүүст хүч тэнхээ ба амар тайвныг өгөн, Хаанаар мөнхийн мөнхөд Тэр залардаг.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Тэнгисээс хүчит шуурга ниргэлэхийг нь харсныхаа дараа Давид энэ дууллыг бичсэн байх. Цахилгаан, шуурга Бурханы сүр хүчийг харуулсан нь шуурганы аюулыг үл хайхран түр зогсож Бүтээгчийг магтан хүндлэхэд Давидыг хүргэсэн. Салхи, бороо намдах үед тэр үнэхээр гайхширч хоцорсон. Ноагийн үед агуу үерийг захирч байсан тэр л Бурхан энэ шуургыг бий болгосон. Амьдралынхаа шуурган дунд Давид амар тайвныг мөн энэ бүхнийг бүгдийг нь захирах Бурханд үйлчлэх хүчийг олж авчээ.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Өдрийн туршид Бурханыг магтан хүндлэх тоо томшгүй шалтгаан бидэнд өгөгддөг. Яг л Давид шуурган дунд олж харсан шиг – өдөр тутмын минь амьдралд Тэр хэрхэн ажлаа хийдэг болохыг амьд жишээгээр харуулах замаар, Түүний бүтээлүүдийн асар олон хэлбэрт Түүний хүч чадал болоод сүр жавхлан илэрхий байдаг. Өнөөдөр гэрийнхээ, ажлынхаа эсвэл сургуулийнхаа цонхоор Бурханы ямар бүтээлийг та харж байна вэ? Түүний зан чанарын ямар хэсгүүд Түүнд магтаал хүндлэл өргөхийн танд сануулж байна вэ? Байгаль дэлхийн гайхамшгийг бүтээсэн бас үүнийг захирдаг тэр л Бурханд үйлчилдэг болохоо мэдэхээс тайтгарал, хүч тэнхээ, амар тайвныг бид олж авч болно. Хааныг та өнөөдөр хэрхэн магтан хүндлэх боломжтой вэ?

Ѳдѳр 21Ѳдѳр 23

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org