Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 20 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Түүний асуудлууд болоод дайснууд нь олшрох үед Давид Эзэнд найдан, итгэсээр байлаа.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Эдгээр Дуулал бүрийг бичихэд Давидыг хүргэсэн зовлонтой үйл явдал бүр нь хүү Абсоломийн нь урвалт (Дуулал 25-р бүлэг) мөн өлсгөлөн эсвэл тахал (Дуулал 26-р бүлэг) байсан мэт харагддаг. Бурханд залбирсан бас асуудлуудынхаа талаар хүрсэн шийдлүүд нь Давидын үнэнч шударга амьдрал, найдагч итгэл, Эзэнд хайртай бас итгэмжтэй болохыг илчлэх аж. Тэр Бурханаас залхаан цээрлүүлэлтийг гуйн залбирсан хэдий ч Түүнийг хүлээж байх үедээ Эзэний өмнө цэвэр ариун хэвээрээ байхыг хүсэх Давидын хүсэлд түүний ихэнх залбирлууд төвлөрсөн. Тэр Эзэнийг нээлттэйгээр магтан бас нөхцөл байдлаасаа үл хамааран бат бөх газарт зогсох боломжтой байсан учир нь тэр эхлээд Бурханаас, "Эзэн, надад замуудаа мэдүүлээч! Жимүүдээ надад зааж өгөөч! Үнэнээрээ намайг дагуулж, Намайг сургаач!" гэж гуйжээ.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Хэн нэгэн гэм үйлдсэнээс болоод асуудал амьдралд гарч ирэх үед та хэрхэн залбирдаг вэ? Хэний ч хяналтаас давсан хүнд хэцүү зүйлийг байгаль авч ирэх үед хэрхэн та залбирдаг вэ? Энэ долоо хоногт бэрхшээл гарч ирэх үед тэр асуудалд хэрхэн хариулах талаараа эхлээд залбир. Ямар нэгэн хүн эсвэл асуудал дээр эрч хүч, сэтгэл хөдлөлөө төвлөрүүлэхээсээ өмнө – Өөрийнхөө зам, жимүүдийг зааж өгч, үнэнээрээ таныг дагуулахыг Бурханаас гуйн залбир. Амьдрал дахь бодит байдал бол одоогийн асуудал шийдвэрлэгдмэгц алсад дараагийн асуудал хүлээж байх нь элбэг байдаг. Бурханы зүг чиг, чиглүүлэг бидэнд хэрэгтэй байдаг нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ долоо хоногт залбирлын амьдрал тан таны амьдрал, итгэл мөн Эзэний тан талаар юуг илчлэх бол?

Ѳдѳр 19Ѳдѳр 21

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших