Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Эзэнийг Өөрийнхөө Хоньчин бөгөөд Эзэний өргөөнд мөнхөд оршихоо тэсэн ядан хүлээж буйгаа Давид тодорхойлсон.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Хоньчин болох Давид энэ дуулал номыг хонины зүгээс бичсэн нь үнэхээр сонирхолтой. Олон жил хонин сүргээ харж хандсан нь өөрөө тэр харж хандан буй тэнэг амьтадтай ямар адилхан болохыг нь харуулсан. Хоньд төөрөх гээд байх нь элбэг байдаг. Хоньдоо зэрлэг амьтдаас хамгаалахын тулд мөн аюул руу төөрөн явахаас нь эргүүлэн авч ирэхийн тулд хоньчин саваа таягаа ашигладаг. Хоньд бол мөн дагагчид бөгөөд хоньчиныхоо дууг л сонсож байгаа бол энэ нь сайн зүйл байдаг. Тэр тэднийг хоол хүнс, ус бүхий амрах аюулгүй газар руу харанхуй хөндийгөөр хөтлөн дагуулдаг. Эзэний хайр ба сайн сайхнаас харанхуй үеүдийг Давид хасаагүй; энэ л үедээ тэр Эзэний талаар ярихаа зогсон, Түүнтэй ярьж эхэлсэн. Эзэний хонин сүргийн нэг нь болохын хувьд Давидад сэтгэл ханамж, зүг чиг, хамгаалалт өгөгджээ.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Энэ алдартай эшлэл Есүс Христ бол Сайн Хоньчин болохыг урьдчилан харуулсан (Иохан 10:11-15). Энэ нь бид мөн хонины зан чанартай ямар адилхан зан чанартай болохыг дахин давтан хэлсэн. Та дагаж байна уу эсвэл төөрөн тэнүүчилж байна уу? Яг одоо Тэр таныг амралтын газар хөтөлж байна уу эсвэл харанхуй хөндийгөөр хөтөлж байна уу? Сайн Хоньчин таныг сэтгэл ханамж, зүг чиг, хамгаалалтаар хангах хэдий ч Аврагчаа хэмээн Түүнд бууж өгөхгүйгээр Эзэнийг Хоньчиноо хэмээн та харж чадахгүй. Харж хандаж чадахгүй тийм газар руу Есүс таны хэзээ ч хөтлөхгүй. Хөндий бол хүрэх газар чинь биш харин – түр зуурынх гэдгийг бүү март. Өөртэйгөө мөнхөд амьдрахад Тэр таныг эцэстээ хөтлөн буй шүү. Түүний дуу хоолойг сонссоор … дагасаар л бай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More