Магтаал: Дуулал номын судлалЗагвар
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Арми нь ялахын төлөө Израил залбирчээ. Улмаар хүч тэнхээг тэдэнд өгсний төлөө Бурханд талархан тэр дуу дуулах үедээ Эзэний ялалт, ивээл, оршиухй ба хайр дотор Давид баярлав.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Давид армиа тулаанд дагуулахаасаа өмнө тэднийг залбиралд удирджээ. Тэр бие махбодын тулааныг сүнслэг орчинд хэрхэн очиж буйг нь түүний үгс илэрхийлжээ. Израилын армийн өмнө намирах туг далбаа нь түүний агуу байдлыг бус харин Бурханых нь агуу байдлыг илэрхийлж буйг тэр ухаалгаар илэрхийлсэн. Тулаан дах тэдний давуу тал нь явж буй хүлэг морьд эсвэл дугуйт тэрэгний тоо хэмжээ биш харин Эзэний Нэртэй шууд холбоотой байв. Бурханы хамгаалагч оршихуйгаар Давидын итгэл шагнагдсан ба улмаар Израил болоод дайснуудынх нь дунд Эзэн өргөмжлөгдөв.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Амьдралын бэрхшээлүүд нь тулаантай төстэй. Хэд хэдэн галын шугаман дээр тулалдаж буй мэт заримдаа танд санагдаж болох юм. Христийн дагалдагчид болохынхоо хувьд амжилт олоход маань бидэнд туслан, бидний талд Бурхан байх ёстой гэж бид шууд боддог. Гэсэн хэдий ч бодит асуулт бол, бид Түүний талд байна уу үгүй юу гэдэг юм. Төлөвлөгөөгөө амжилт олоосой гэж та хүсэж байвал зүрхний хүслүүдээ Бурханы хүсэлтэй нийцүүл. Түүний Нэрд итгэдэг мөн Түүний Үгэнд бат зогсдог хүмүүсийг Тэр үргэлж дэмжих болно. Тулааныг зөвхөн бие махбодын хувьд тулалдаж буй эсэх нь өөр нэг эргэцүүлэн бодвол зохих зүйл мөн. Сүүлийн үеийн бэрхшээлийнхээ талаар бодоод үз. Залбирахаа та больсон уу? Асуудал танд ямар нөлөө үзүүлэх дээр эсвэл үүгээр дамжуулан Бурхан хэрхэн хүндлэгдэж болох дээр та юунаас ч илүүтэйгээр санаа зовж байсан уу? Дараагийн асуудал руугаа дайрахаасаа өмнө тулаанд ялах нь өвдөг сөгдөхөөс эхэлдэг болохыг санаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More