Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Түүний Хэн болохыг Бурханы бүтээл илчилдэг ба тушаалыг нь дагагчдыг Түүний тушаалууд шагнадаг. Түүнээс ирдэг ялгааг олж харах чадвар гэмийг илчилдэг болохоор бид гэм зэмгүй бөгөөд Түүний нүдэнд таалагддаг байх боломжтой.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Давид яагаад Эзэнийг дагасан болохыг энэ дуулал илчилдэг. Хөрш үндэстнүүд нь бүтээлийн өөр өөр хэсгүүдийг шүтэж байхад бүхнийг бүтээсэн Нэгэн гэдгээр нь Бурханыг харах зөв хараатайгаар тэр энэ дууллыг эхэлдэг. Мөн Давид Бурханы Хуулийг дагаснаар нэн дариу үр нөлөөг олж харжээ. Асар олон жил Саулаас нуугдан амьдарсан нь хааны ордон дахь эд баялаг эсвэл тансаг байдлаас илүүтэйгээр Эзэнд дуулгавартай байх нь хамаагүй илүү сэтгэл ханамжийг авч ирдэг болохыг түүнд заажээ. Эцэст нь, Давид Эзэнтэй харилцах дотно харилцааг таалан хүртэв. Зөвхөн Бурхан түүнд илчилж чадах гэм бурууд нүд нь сохор байснаа тэр ухаарсан. Бурханы Үгийг байнга эргэцүүлэн бодох нь түүний зүрхний харанхуй газруудад гэрлийг тусган, Эзэнд таалагдахгүй ямар ч зүйлээс түүнийг сэрэмжлүүлж байсан.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Бичээс дээр Бурхан Өөрийгөө хэрхэн илчилдэг талаар бид олонтоо ярилцдаг. Яагаад энэ тийм чухал гэж? Бурханы талаарх зөв хараа нь өөрийнхөө талаарх зөв хараатай байхад зайлшгүй шаардагддаг зүйл мөн. Жишээ нь, бүх хүч чадал бүхий Бүтээгч гэж Бурханыг хүлээн зөвшөөрөх нь Түүний арга замд бүрэн дуулгавартай байх тал дээр Тэр бүрэн мэдэлтэй болохыг ухаарахад бидэнд тусалдаг. Сүүлийн үед Эзэний талаарх ямар итгэл үнэмшил танд байгаа вэ? Тэдгээр итгэл үнэмшлийг ямар эшлэлүүд бататгадаг эсвэл зөрчилддөг вэ? Хэрэв та өдөр бүрээ Бурханы Үгийг судлах бас залбирлаар Түүний Нэрийг алдаршуулахаар эхлэх юм бол өдрийн турш бодол санаа ба үйлдлүүд тан өөр бусад юунаас ч илүүтэйгээр Түүнд таалагддаг байх нь гарцаагүй болов уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More