Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Зовлонтой үедээ Түүнийг дуудахад нь Эзэн Давидыг сонссон. Түүнийг тогтвортой байлган мөн дайснуудыг нь ялах замаар Давидын зөвт байдлыг Тэр шагнав.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Энэ бүхний эцэст, Давид Израилын хаан болон өргөмжлөгддөг. Саулыг оролцуулан, түүнийг нуугдахад хүргэсэн дайснууд нь ялагдал хүлээв. Гэвч хаанчлалаа захирах Эзэний ивээлийг гуйн дараагийн хүсэлт рүүгээ Давид тэр дариуд шилжээгүй. Давид түр зогсон, улмаар Бурханы итгэмжит байдлын талаарх дууг бичжээ. Ялалтынхаа төлөөх алдрыг олон нийтийн өмнө Бурханд өргөх замаар Израилын шинэ хаан хаанчлалаа эхлүүлсэн. "Өө миний хүч болох Эзэн, би Танд хайртай." гэсэн асар гүн утга учиртай хэдий ч энгийн үгээр тэр эхэлжээ. Тэгээд тэр Бурхан хэрхэн халамжилж, идэвхжүүлж мөн өшөө авсан талаар 50 эшлэлд дурдан улмаар – Бурханы хувиршгүй энэрэнгүй байдлыг хүлээн зөвшөөрөх замаар дуусгадаг.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Шахалт, зовлон асар их байх үед Давидын ихэнх дууллын адилаар бид чин сэтгэлээсээ залбирдаг. Эзэн тусламж илгээмэгц л бид тэр даруйд өөр асуудал руу шилжих нь элбэг байдаг. Өнгөрсөн сар эсвэл долоо хоногт Бурхан танд ямар амжилтыг өгсөн бэ? Энэ таны хувьд асар том зүйл байж болно мөн энэ нь жижигхэн атлаа чухал ялалт байж болно. Юу болсон талаараа хэн нэгэнд та хэлсэн үү тэгээд бас үр дүнгийн төлөө Бурханд талархсан уу? Бурханы итгэмжит байдал ба сайн сайхныг тэмдэглэхгүй байхын аргагүй. Давидын үлгэр жишээг дага, өнөөдөр зүгээр л Эзэнд ямар их хайртайгаа хэлэхээс эхэл.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More