Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Өөр бусад бурхдын оронд Давид Эзэний зөвлөгөө ба өв залгамжлалыг сонгожээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Саулаас зугтаж байхдаа Саулыг алах хоёр боломж Давидад олгогдсон хэдий ч тэр үүнээс татгалзах сонголтыг хийсэн. Энэ хоёр тохиолдолд бүрд Саул түр зуур Давидыг орхив. Магадгүй энэ түр зуурын нам гүм байдалд байхдаа Давид энэ дууллыг бичсэн болов уу. Тослогдсон хаан болохынхоо хувьд Израилын хаан суудлыг Давид өөртөө авч болох л байсан. Тэр магадгүй өөр бурхдад тахил өргөх замаар хариултуудыг хайж байсан хэдий ч Эзэнээс татгалзах нь түүний уй гашууг л зөвхөн нэмэгдүүлж байсан болов уу гэж зарим хүмүүс таамагладаг. Хаан суудалд хүрэх зам нь асар их зовлонтой байх үед ч хүртэл Эзэний зөвлөгөөг дагахыг Давид сонгосон. Бурхан Давидыг орхиогүй, тэр ч Эзэнээ орхихгүй. Эзэнээс гадуур өөрт нь ямар ч үнэ цэнтэй зүйл байхгүй болох ухааралд хүнд хэцүү байдлууд Давидыг хүргэжээ.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Залуу байхдаа бидний төсөөлсөнчлөн амьдрал эргэх нь маш ховор байдаг. Амьдралд ямар нэгэн зүйл тохиолдох нь мэдээж. Сэтгэл гонсойлгохуйцаар, ямар төлөвлөгөө чинь бүтэлгүйтсэн бэ? Ямар ч хором мөчид сэтгэл хангалуун байгаа эсэх чинь хүнд хэцүү асуудлуудаас чинь илүүтэйгээр үзэл бодлоос тан хамаардаг. Бурхан танд хараахан өгөөгүй зүйлд эсвэл Тэр таны төлөө аль хэдийнээ өршөөнгүйгээр хийсэн зүйлд та анхаарлаа төвлөрүүлж байна уу? Таныг тойрон хүрээлэх асуудлаас үл хамааран зөвхөн Эзэний тайтгарал ба хүч тэнхээ л танд мөнхийн сэтгэл ханамжийг авч ирдэг. “Та миний Эзэн Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж та Давидтай хамт хэлэх үү?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More