Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж, жигшүүрт зүйлс хийдэг агаад сайныг үйлддэг хүн алга. Харин зөв шударга үеийнхэнтэй Эзэн хамт байгаа учир тэд айж чичрэхгүй байх болно.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Эсрэг тэсрэг хүмүүсийн зан чанарын зургийг эдгээр дууллууд зурдаг. Дуулал 14-р бүлэг дэх мунхаг хүн гэж сэтгэцийн хувьд чадвар чадамжгүй хүнийг хэлж байгаа юм биш харин ёс суртахууны хувьд дутмаг хүнийг хэлж буй аж. Гэмээр хүн бүр толботой болгогдсон бөгөөд Бурханы эрх мэдэл танигдаагүй үед муу ёрын зүйл үргэлж гадаргуун дээр гарч ирдэг. Дуулал 15-р бүлэг дэх хүн үүний эсрэг хүн бөгөөд Эзэний оршихуйд амьдарсаар байхыг юунаас ч илүүтэйгээр хүсдэг нэгэн аж. Дайснуудыг нь ч хүртэл оролцуулан бусад хүмүүстэй харьцахдаа эсвэл үгэнд нь гэмийн ямар ч ул мөр түүнд байдаггүй. Энэ тодорхойлолттой төгс тохирох цорын ганц Хүн бол Эзэн Есүс Өөрөө аж.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Ёс суртахууны хувьд дутмаг эсвэл гэм зэмгүй …хоёрын голд бидний ихэнх маань өөрсдийгөө тодорхойлох болов уу. Гэсэн хэдий ч, бүлээн христитгэлтэн байхад Есүс биднийг дуудаагүй. Үнэндээ, Дуулал 15-р бүлэгт дурдсан амьдралаар амьдар (Матай 5-7-р бүлгүүд) гэж Тэр дагалдагчдадаа сургажээ. Бурханы нүдэнд гэм зэмгүй нэгэн байна гэдэг нь төгс байхыг хэлж байгаа юм биш харин Христийн дагалдагч болохынхоо хувьд Тэр энэ дэлхий дээр амьдарч байхдаа харуулсантай адилхан зан чанарыг та харуулах ёстой гэсэн үг. Дуулал 15-р бүлэг дэх ямар чанарыг та улам илүүгээр хөгжүүлэх хэрэгтэй байна вэ? Өнөөдөр та Ариун Сүнсийг чих тавин сонсох үедээ дунд хэсэгт амьдарсан амьдралд сэтгэл хангалуун байхгүй байх шийдвэрийг гаргаарай.
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More