Дуулал 11:1-7
Дуулал 11:1-7 АБ2013
ЭЗЭН дотор би хоргодном “Уулын зүг шувуу шиг зугт” гэж Та нар яаж хэлж чадна вэ! Харагтун, гэм буруутнууд нумаа хөвчилж, Сумаа тавихаар зэхэж байгаа нь Зөв шударга зүрхтэй нэгэн уруу Харанхуйд харвахын тулд болой. Хэрэв сууриуд устгагдвал Зөв шударга нэгэн юу хийж чадах вэ? ЭЗЭН ариун сүмдээ байна ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж, харц нь шалгадаг. Зөвтийг хийгээд буруутыг ЭЗЭН шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ. Буруут дээр Тэрээр урхи буулгах бөгөөд Гал, хүхэр ба түлэх салхи Тэдний аяганы хувь хишиг болох юм. ЭЗЭН зөвт, Тэрээр зөв үйлдэлд дуртай Шударга нэгэн Түүний царайг харах болно.