Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 6 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Эзэний Нэр бол энэ дэлхий дээрх ямар ч сүр жавхлант зүйлээс илүү, магтаалыг хүртэх зохистой. Бурханы бүтээлийн агуу байдлын талаар тунгаан бод – Тэр яагаад хүн төрөлхтөнд алдар, хүнд, хайр халамжийг хүртээсэн бэ?

Энэ юу гэсэн утгатай вэ?

Ертөнцийн маань агуу байдлын барааг Давид хальт харсан хэдий ч эргэн тойрныхоо ертөнцийг харахдаа тэр ямар өчүүхэн болохоо мэдэрсэн, эдгээрийг бүтээсэн Бурханыг детальчлан, маш нарийнхаа төсөөлөн урьдаас харсан. Гэсэн атлаа, энэ гайхамшигтай Бурхан хүнийг бүтээж, бүтээсэн бүхнээ захир гэж хэлж мөн тэдний амьдралд анхаарал хандуулжээ. Бүтээсэн асар олон зүйлээсээ Бурхан яагаад хүн төрөлхтөнд тийм их анхаарал хандуулсан юм бол? Шувууд, загас, хоньдоос өөр хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Зөвхөн хүн төрөлхтөн л Эзэнтэй харилцаатай байж чадах бөгөөд энэ нь Түүний алдрыг таних мөн Түүний төгс, сүр жавхлант Нэрийг магтах шалтгааныг бидэнд өгдөг.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Ямар нэгэн зүйлтэй удаан байх тусмаа үүний үнэ цэнийг анзаарахгүй болох нь элбэг байдаг. Хаан амьдарч буйгаас тан шалтгаалаад үзэсгэлэнтэй уулын төгөл, торох зүйлгүй цэлгэр сайхан тал эсвэл алсад тэнгисийн ямар уудам болохыг нь байнга хардаг байж болох юм. Гэхдээ хамгийн сүүлд та хэзээ түр зогсон, харж буй зүйлээ сайтар эргэцүүлэн бодсон бэ? Ууланд авирах, нар мандах эсвэл жаргахыг харах эсвэл оддыг ширтэн харах төлөвлөгөөг энэ долоо хоногт гарга. Хүрэх газартаа очоод магтаалын үйлдэл болгон Дуулал 8-р бүлгийг унш. Гайхамшигтай Бурхантайгаа харилцах харилцааныхаа төлөө тэр газрыг та цоо шинэ гайхширах мэдрэмж, шинэчлэгдсэн талархалтайгаар орхин явах нь гарцаагүй.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших