Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Өөрийнх нь болоод – дайснуудынх нь зүрх, бодол санааг шалгаач – тэгээд зөвт байдлын шүүлтээрээ шүүгээч гэж Давид Бурханаас гуйжээ. Хамгийн Дээд зөвт Эзэнд тэр талархал, магтаал өргөв.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Куш хэмээн Бенжамин хүний өөрийнх нь талаар хэлсэн зүйлийн хариу болгон Давид энэ дууллыг бичсэн. Энэ нь дурдагдаагүй ч, Куш бол Давидын талаарх худлуудаар хааны толгойг дүүргэх Саулын удирдлагын багийн нэг гишүүн байсан болов уу (1 Самуел 24:9). Бурханаас нуугдаж чадах зүйл гэж нэг ч байхгүй болохоор хүн нэг бүрийн сэдэлтийг илчлэн, үнэнийг ил гаргахыг Давид Түүнээс гуйв. Бүхнийг зөвт байдлаар Захирагч, Шүүгч хэмээн тэр Бурханд найдсан. Ямар үйлдлийг хийхээр эсвэл хийхгүй байхаар шийднэ тэр нь шударга байх болно. Бүхнийг шударгаар шийдэгч Бурханд тэр асуудлаа Бурханд даатгажээ.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Амьд байх цагтаа хүнд хүмүүстэй та тулах нь гарцаагүй. Таны хариу үйлдэл өнөөдрийн эшлэлүүд дээрх Давидынхтай харьцуулахад ямар байна вэ? Бурууг танд тохох үед эдгээр нь үнэн дээр үндэслэгдсэн эсэхийг харуулж өгөхийг даруугаар Бурханаас гуй. Анзааралгүй өнгөрсөн зүйл байгаа эсэх талаар зүрх ба бодол санааг чинь шалгахыг Түүнээс гуй тэгээд үүнийгээ Бурханд даатган үлдээ. Энэ нь та энэ талаараа ахиад хэзээ ч залбирахгүй гэсэн үг биш харин Хамгийн Дээд Эзэн, шударга Шүүгч – хэмээн Бурханы Хэн болохыг даруугаар хүлээн зөвшөөрөлтийг залбирал тан тусгах ёстой. Түүний шийдэх бүхэн нь зөв байдаг. Ямар нөхцөл байдал эсвэл харилцааны төлөө та яг одоо залбирах хэрэгтэй байна вэ? Тэгээд үүнийгээ Бурханы зөвт байдлын гарт даатган үлдээ
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More