Магтаал: Дуулал номын судлалЗагвар
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Шөнөжингөө асгартал уйлсныхаа дараа өршөөнгүйгээр зовж шаналсан бие, сүнсийг нь авраач гэж Давид Бурханаас гуйжээ. Давидын тусламж эрэн хашхирахыг нь Бурхан сонссон.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Ариун Сүнсний ятгалгаар дамжуулан гэмийн ямар хүнд болох нь ухаарагдах үед ямар их шаналалтайг харуулдаг хамгийн анхны нүглээ наманчилсан дуулал бол энэ мөн. Хэзээ бичигдсэн нь үл мэдэгдэх энэ дуулалд ямар төрлийн гэм гэдэг нь дурдагдаагүй ч Батшебатай завхайрсныхаа дараа Уриаг хөнөөсөн гэм болов уу гэж ерөнхийдөө таамаглагддаг. Гэмшихээс нь өмнө хүнд өвчнөөр зовохыг нь Бурхан түүнд зөвшөөрсөн болохыг Давидын үгс хэлдэг. Үүний хажуугаар дайснууд нь түүнийг алахыг оролдож байлаа. Энэ бие махбодын ба сэтгэл санааны шаналал нь асар их байсан учраас Давид – эрүүл ухаанаар харж чадахгүй болтлоо шөнөжингөө уйлсан. Тод ухамсартайгаар Бурханыг магтах бас Түүнтэй харилцах харилцааг сэргээхийг Давид асар ихээр хүсэж байв. Бурханы нигүүлсэл л Бурхан түүний залбиралд хариулах болно, дайснуудад нь ижил төрлийн ятгалгыг мэдрүүлэх болно гэсэн Давидын баталгаа байлаа.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Гэмийнхээ ямар хүнд болохыг бид тэр бүр ухаараад байдаггүй. Энэ нь сүнсэнд маань ангархай шархнаасаа илүүтэйгээр зүүгээр хатгах мэт мэдрэгддэг. Бидний гэм Христтэй нөхөрлөх нөхөрлөлд маань хором хормоор ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээс илүүтэйгээр гэмийн үр дагаврын төлөө нулимс дуслуулах гээд байх нь элбэг байдаг. Магадгүй Эзэнтэй харилцах гүн харилцаа бидэнд байхгүйгээсээ болоод энэ Дуулалд тодорхойлсон шаналлыг мэдрэх нь ховор байдаг. Амьдралд тан яг одоо Бурханы зүрхийг гашуудуулах ямар гэм байна вэ? Үүнийгээ энгийн зүйл бүү болго; эргэн, үүнтэйгээ нүүр тул. Христтэй харилцах дотно харилцаанд эргэн очихын тулд Ариун Сүнсний өршөөнгүй ятгалгын хүчинд ажиллах боломжийг олго. Өнөөдөр та Дуулал 6-р бүлгийг хувийнхаа залбирал болгох уу?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More