Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Залбиралд нь хариулна гэдэгт бат итгэн Давид Эзэнийг хоргодох газраа болгосон.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Давид энэ дууллыг бичих үедээ Давид хаанчлалыг нь өөрөөс нь булаах гэж байна гэж бодсон Саулаас нуугдаж байсан. Давид өглөө бүр Бурханаас тусламж эрэн залбирдаг байсан, Бурханы зан чанарт анхаарлаа төвлөрүүлсээр мөн Бурханы авралыг хүлээсээр иржээ. Өөр бусад ямар ч арга замаар суралцаж чадахааргүй байсан тийм л бэрхшээлээр дамжуулан тэр Бурханы талаар таньж мэдсэн. Бурханы Агуу байдал, цаг хугацааг Давид хүлээн зөвшөөрөх нь түүний амьдралын төрөлхийн л зүйл болж эхэлсэн. Энэ үе нь Бурханаас хамааралтай байх талаарх мэдлэгийг нь тэлсэн, мөн түүнийг Израилын хамгийн агуу, хамгийн ихээр хайрлагдсан хаан болгон хэлбэржүүлжээ.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Таны нүүр тулж буй бүх хүндрэлийг Бурхан аль хэдийнээ мэдэж байгаа. Гэсэн ч, залбирлаар нөхцөл байдал бүрийг Түүн дээр авч ирэх нь чухал учир нь энэ бол итгэлийг тан барьж босгон, Түүнээс хамаарах байдлыг тан өсгөдөг. Хүлээж байхдаа асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэхэд та соригдож болох хэдий ч итгэгчийн амьдралд арга залийн орон зай гэж үгүй. Итгэлээ байршуулсан Нэгэний зан чанарт найдахыг сонго. Бидний хүсэн хүлээсэн байдалтайгаар харагдахгүй байх үед ч гэсэн Бурхан хүүхдүүдээ ивээж, хамгаалж бас Өөрийнхөө ерөөлийг үзүүлдэг. Давидын адил, өөр ямар ч арга замаар хийгдэх боломжгүй ямар нэгэн зүйлийг зүрхэнд чинь болоод зан чанарт чинь хийхэд энэ хүлээлгийн үеийг Эзэн ашиглаж байж болох юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More