Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Асар олон дайсан өөрийнх нь араас хөөж байх үед ч хүртэл Бурханыг Аврагчаа гэдэгт Давид найдсан. Тэр өршөөнгүй, зөвт, амар тайванд нойрсогч Эзэн рүү хараагаа сунгажээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Аавынхаа хаант суудлыг хулгайлаад зогсолгүй мөн түүнийг алахыг хичээх, хорон санаатай хүү Абсоломоосоо Давид зугтаж байлаа. Цөхрөлөөр дүүрэн хүнд хэцүү асуудлууд дундаа, сайхан унтаж амрахуйцаар Давидын зүрх амар тайван байв. Яаж? Тэр Бурханы талд зогсож буйгаа мэдэж байсан ба өөрийг нь аврах Бурханы чадварт итгэлтэй байжээ. Тэр унтахаар хэвтэхдээ, Өөрийнхөө хүмүүсийг түүний зөвт бөгөөд өршөөнгүй Бурхан сонсож, хамгаалдаг – гэсэн өөрийнхөө мэдэх үнэн дээр анхаарлаа төвлөрүүлэн, тайвшралын төлөө Давид залбирсан. Хааны дорд нөхцөл байдал нь Эзэний тэжээн тэтгэхүйц оршихуйг мэдрэх боломж болон хувирчээ.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Санаа зовнил, цөхрөл танд асар их хэрэгцээтэй амралтыг тан хулгайлдаг. Унтаж чадахгүй байх үедээ таныг сэрүүн байлгах асуудал дээр эсвэл таныг болоод асуудлыг тан бүхлээр нь мэддэг Нэгэнтэй ярилцах дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой. Юу мэдэрч буйгаа Бурханд хэл, талархлаа илэрхийлэх шалтгааныг эрж хай мөн нөхцөл байдалд тан ялангуяа холбоотой Түүний зан чанарт чиглэх өнцгөөс нь Түүнийг магт. Тэгээд сэтгэлийн түгшүүрээ Түүнд өргө, Түүний ямар үйлдэл хийхийг нь хүлээн зөвшөөр. Бурханы амар тайван бол хүнд хэцүү асуудлууд өөрчлөгдсөний үр дүн биш харин Түүний зан чанарт найдсаны үр дүн мөн (Филиппой 4:6-8).
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More